Ай Түүлс ХХК-ийн эрхэм хүндэт үйлчлүүлэгчид ээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 18

Мэдэгдэл

 

Ай Түүлс ХХК нь веб болон вебд суурилсан мэдээллийн системд шаардлагатай бүх төрлийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлж, үйлчлүүлэгчдийнхээ цаг завыг хэмнэж ажилладаг. Эдгээр олон үйлчилгээний нэг хэсэг болох .MN домэйн нэрийн бүртгэлийн үйл ажиллагааг  хийхдээ бид Датаком ХХК –г сонгон итгэмжит ресэллерийн гэрээг 2012 оны 08-р сарын 24-ний өдөр байгуулсан билээ. Энэ хугацаанд бид MN домэйн нэрийн бүртгэлийг явуулахдаа дээрх  гэрээг зөрчилгүй ажиллаж  ирсэнийг хариуцлагатайгаар мэдэгдье!

Гэвч, Датаком ХХК нь бидэнтэй байгуулсан итгэмжит ресэллерийн гэрээгээ гуравдагч компаниудын гомдолд үндэслэн, зөвшилцөх боломж олголгүй шууд цуцлан, өнгөрсөн хугацаанд бидэнд итгэж .MN домэйн нэр ээ бүртгүүлсэн хэрэглэгчдийг шилжүүлэн авах  шийдвэр гаргасанд бид гүнээ харамсаж байна. Датаком ХХК-ийн энэ шийдвэр нь манай компанид өөрийн хүсэлтээр шинэ домэйн нэр бүртгүүлсэн, мөн өмнөх бүртгэлээ өөрийн хүсэлтээр шилжүүлсэн нийт хэрэглэгчдийн сонголтыг үл хүндэтгэсэн үйлдэл гэж бид үзэж байна. Эцсийн хэрэглэгч өрсөлдөхүйц үнэ, сайн үйлчилгээг сонгодог нь зах зээлийн жам билээ.

Дээрх гэрээний үр дүнд үүссэн нөхцөл байдлын улмаас чирэгдэл учруулсандаа манай компанид .MN домэйн нэр бүртгүүлсэн, шилжүүлсэн хэрэглэгчдээсээ хүлцэл өчье.

Манай домэйн бүртгэх болон бусад үйл ажиллагаа дээрх гэрээнээс үл хамааран цаашид хэвийн явагдах болно.

Хэрэглэгчийн шаардлагыг дээдэлсэн, орчин үеийн техник технологийн боломж, үйлчилгээний чанарыг сонгосон хэрэглэгч Танд баярлалаа. 

 

Ай Түүлс ХХК нь 2013 оны 1-р сарын 18 –с эхлэн домэйн нэрийг хөнгөлөттэй үнээр бүртгэх, сунгах болно.

.MN     19,900 төгрөг

.COM   19,900 төгрөг

.info     19,900 төгрөг

.biz      19,900 төгрөг

.name  19,900 төгрөг

.cc        31,900 төгрөг

.tv        40,900 төгрөг

.mobi   29.900 төгрөг

.asia     19,900 төгрөг

 

 

Хаяг: Баянзүрх дүүргийн 1-р хороо, Токиогийн гудамж-14А. Нисора оффисийн 406 тоот.

Утас:                           75755585

И-мэйл:                      info@itools.mn

Цахим хуудас:          www.itools.mn

Top