“Монголиан Стар Мелшерс”-ийн нууцлаг хатагтай

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 18

 

Ноён Лоренз Мелшерс, Давид Райнер нарын хамт Монголиан Стар Мелшерс компанийг 1998 онд  үүсгэн байгуулсан хатагтай Сүрэнгийн Болормааг нууцлаг хатагтай гэхэд болох юм. Түүний Монгол, Герман, Америкийн хамтарсан хөрөнгө оруулалттай Монголиан Стар Мелшерс компани нь дэлхийд тэргүүлэгч компаниудыг монголын зах зээлд төлөөлж ирсэн юм. Тэрчлэн энэ компанийг төдийгөөс өдийг хүргэхэд ухаан, хүчээ зориулж ирсэн, бизнесийн талбар дахь  өөрийн орон зайгаа хэдийнэ эзлэсэн С.Болормаа хатагтайн талаар таагүй мэдээлэл бараг үгүй болов уу. Тэрбээр эх орныхоо бүтээн байгуулалтад амьдралаа зориулсан нам улстөрийн нэрт зүтгэлтэн н.Сүрэн даргын охин юм. Тэрчлэн бизнесийн салбараас гадна улстөр дэх оролцоогоо нэмэгдүүлж яваа.Нидерландын Вант Улсаас Монгол Улсад Суугаа Өргөмжит Консул гэдгийг нь тодотгоё.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top