Залгамжлагч холбоо ТББ-аас Нийслэлийн иргэдийн цэвэр, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр цаг наргүй халуун хүйтэнд ажилладаг зам талбайн үйлчлэгч нарын ажилд туслахаар 100 гаруй сайн дурын оюутан сурагчдыг нэгтгэсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
Арга хэмжээний үеэр ТҮК-ийн зам талбайн үйлчлэгч нарт халуун аарц, цай өгч тэдний ажилд туслан СБД-ийн 1 дүгээр хороо 1-р төрөх, Йонсей эмнэлэг, Элчингийн гудамж, Яаралтай түргэн тусламжийн төв, Энх тайваны өргөн чөлөөний явган хүний зам талбайн халтиргаа гулгааг арилгана. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас оюутан залуучуудын ажлыг дэмжин цэвэрлэгээний багаж, бээлий, хөдөлмөр хамгааллын хэрэгслийг бэлтгэж өгсөн байна.
Э.Үүрээ

Сэтгэгдэл ( 0 )