Ээж нар хуурай өлсгөлөн зарлаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 18

Ээжүүд хуурай өлсгөлөн зарлаж эхэллээ

            МАХН-ын дарга Н.Энхбаяр болон шоронд ял эдэлж байгаа хүмүүс эрүүл мэндээ хамгаалуулахаар эмнэлгийн тусламж авч чадахгүй байгааг эсэргүүцэн МАХН-ын байран дээр 17 ээж нойтон өлсгөлөн зарласан. 10 гаруй хоног өлсгөлөн зарлаж байгаа ч тэдний тавьсан шаардлагыг холбогдох албан тушаалтнууд хүлээн авч, нааштай хариу өгөөгүй байгаа. 1 сарын 13-18-н хүртэл буюу ажлын таван өдөр Н.Энхбаярыг эмнэлэг рүү шилжүүлнэ хэмээн ярьсаар амралтын хоёр өдөртэй золгож байгаад ээжүүд бухимдаж цаг хожих гэсэн арга хэмээн үзэж байгаа аж. Улмаар  Сүхбаатарын талбай дээр очиж суух гэхэд нь намынх нь нөхөд “226 цаг өлсгөлөн зарлаж бие нь сульдсан байгаа энэ үед гадаа хүйтэнд өлсгөлөнгөө үргэлжлүүлбэл тэдний амь нас эрсдэх аюултай”  гэж учирлан  тэднийг гаргаагүй гэнэ.

Гадаа өлсгөлөн зарлаж чадаагүй ээж нар өнөөдөр 16.10 цагаас эхлэн тэд ийнхүү хуурай өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдлээ. 

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top