Хулгайч ”Найзыгаа уучлаарай” гэх зурвас үлдээжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 19

Энэ сарын 17-ны өдөр БГД-ийн 16-р хорооны тоотод суух Б-ын байранд хулгай оржээ. Хулгайч үүдний шалавчан доор нуусан түлхүүрийг ашиглан орж эд зүйл хулгайлсан байна. Хулгайч шар өнгийн, дотор талдаа цагаан үстэй, хоншоор нь ээтгэр, эрэгтэй хүний буриад гутал 1 ширхэгийг, хар өнгийн, хажуу бөөрөндөө угалзтай, эсгий дотортой, цагаан улаан дээр хар өнгийн резин наасан эмэгтэй хүний буриад гутал 1ширхэгийг тус тус авч явжээ. Түүнчлэн хулгай хийсэн хүн нь ногоон өнгийн тосон балаар дөрвөлжин шугамтай дэвтрийн цаасан дээр “Найзыгаа уучлаарай”гэсэн бичгийг үлдээсэн байна. Хэргийг БГД Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top