“Камертон II”-ын ялагч 150 саяын эзэн болно

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 20

Өнгөрсөн онд эхэлсэн "Камертон 2" төслийн ялагчид өнөөдөр тодорно. Камертон 2 шоунд оролцож авъяас билгээ сорихоор нийт 760 оролцогч бүртгүүлж шигшигдсээр өнөөдөр болох эцсийн шатанд шилдэг 16 оролцогч үлдээд байгаа юм.  Өөрөөр хэлбэл Камертон хамтлагийн шинэ бүрэлдэхүүн өнөөдөр тодорч 1990-ээд оны Каметончуудын "өв залгамжлагч" болоно гэсэн үг. Ялагчид 150 сая төгрөг, таван жилийн продюсингийн гэрээ хийх  зэрэг шагналыг гардуулах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top