Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас Японы Байгаль орчны яамны дэргэдэх Гадаад хамтын ажиллагааны төвтэй хамтран энэ сарын 24-нд “Байгальд ээлтэй эрчим хүчний технологи, арга хэмжээ: хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зохистой арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх боломжууд” сэдэвт семинарыг зохион байгуулах гэж байна.
Тус семинар нь эрчим хүчний үйлдвэрлэлийн салбарын хувьд хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зохистой арга хэмжээний хүрээнд нэвтрүүлж болох технологи, арга хэмжээг тодорхойлох,
Одоо байгаа төрийн бодлого, хөтөлбөр болон тэдгээрийг хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зохистой арга хэмжээтэй холбох боломжыг хэлэлцэх,
Монгол болон Японы компаниудыг технологи дамжуулах чиглэлээр хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор холбож өгөх,
Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зохистой арга хэмжээг хэрэгжүүлэхэд цаашид хийх шаардлагатай байгаа алхамуудыг хэлэлцэх зорилготой юм байна.

Сэтгэгдэл ( 0 )