Малчдад зориулсан цаг агаарын мэдээ:
Өнөө шөнө ихэнх нутгаар, маргааш өдөр нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байна.
2013 оны 01 дүгээр сарын 21-ний 20 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Ерөө голын саваар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 20-25 градус, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 31-33 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 23-25 градус, Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
2013 оны 1 дүгээр сарын 22-ноос 1 дүгээр сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
22-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 23-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-нд зарим газраар, 23, 24-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө, Халх голын сав газраар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, Хараа, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 23-24нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч бага зэрэг чангарна.

Сэтгэгдэл ( 0 )