Баянхонгорт газар хөдөлсний улмаас цэцэрлэгийн цонх цуурчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 21

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 14 цаг 25 минутын орчим 4,4, оройн 21 цаг 45 минут 4,4, 23 цаг 50 минутын орчим 3,1 магниутын газар хөдлөлт болсон мэдээллийг Бөмбөгөр сумын удирдлагуудаас авсан байна. Газар хөдлөлтийн улмаас Бөмбөгөр сумын Соёлын төвийн барилгын А-1 тэнхлэгийн дагуух эхний цонхны доод өрлөгөнд хялгасан хагарал үүссэн, дүүжин тааз бага зэрэг гажилтанд орсон гэнэ. Цэцэрлэгийн барилгын дүүжин таазны завсараар шороо унасан боловч амарч байсан хүүхдүүд мэдрээгүй тухай цэцэрлэгийн эрхлэгч мэдээлсжээ. Одоогийн байдлаар өөр хохирол бүртгэгдээгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top