А.Мөнхбат хотын дарга Э.Бат-Үүлийг ток шоунд урьжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 23

 

Өнгөрсөн оны аравдугаар сараас эхэлсэн “Паркаа аваръя” хөдөлгөөн шинэ жилийн баяр, орон нутгийн сонгуулийн дуулианд  дарагдаад байсан. Тэгвэл эргээд сэргэв бололтой. Учир нь өчигдөр МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат телевизд өгсөн ярилцлагандаа “Паркаа аваръя” хөдөлгөөний залуучууд өнгөрсөн хугацаанд гараа хумьхаад суугаагүй. Шинэ он эхлэнгүүт  тун идэвхтэй ханцуй шамлан  тэмцлийн ажилдаа ороод байгаа. Ер нь заавал бодит үр дүнд хүрч байж санаа амрах тухайгаа ярьлаа. Мөн тэрээр  хотын мээр Э.Бат-Үүл даргыг  1 дүгээр сарын 27 -нд болох Монгол ТВ-ийн “Нүүдэл суудал” ток шоунд хамтдаа оролцохыг уриад, хүүхэд залуусын  томоохон асуудал болсон паркийн асуудалд ач холбогдол өгөн, хүрэлцэн ирж байр сууриа нээлттэй хэлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.

Тэгэхээр паркийн 26 хувийг эзэмшдэг гэгддэг Нийслэлийн засаг даргын тамгын газар, Э.Бат-Үүл даргын  байр суурь олны анхаарлыг татах нь дамжиггүй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top