Том оврын 200 автобусыг үйлчилгээнд нэмж гаргахаар боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 23

Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдийн бямба, ням гаригт автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор нь ялган хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон. Тэгвэл энэ үеэр өөрийн автомашинаар хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон иргэдэд худалдаа хийх боломжийг хангах үүднээс 12 чиглэлд 53 буухиа автобусыг явуулахаар болсон бол тухайн өдрүүдэд мөн  том оврын 200 автобусыг  бүх чиглэлд  нэмэлтээр  явуулж иргэдэд үйлчилэхээр болсныг Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top