Засгийн газрын 2009 оны 70 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын сайн малчин шалгаруулах журам”-ыг үндэслэн улсын сайн малчид, тариаланчдыг нэгдүгээр сарын 25-нд Төрийн ордонд шагнахаар болсон тухай Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Улсын сайн малчид, тариаланчид маргааш шагналаа гардана.
Энэ үеэр аймаг, аймгийн 50 гаруй малчид, тариаланчдыг мал малласан байдал, бойжсон малынх нь хувийн жин, тарга хүчээр нь, бэлчээрийн ашиглалт, татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдлаар нь харгалзан үзэж шалгаруулжээ.
Тухайлбал,
1. Оны эхний мал бодод шилжүүлснээр (150-аас дээш бол 1 оноо)
2. Оны эхний мал 5 төрлөөр
3. Нийт сүрэгт ямааны эзлэх хувийн жин
4. Хээлтэгч
5. Хээлтэгчийн эзлэх хувийн жин
6. Хээлтүүлэгч
7. Бойжуулсан төл
8. 100 эхээс бойжуулсан төл
9. Зах зээлд борлуулсан мал
10. Үржилд худалдсан мал
11. Малжуулахад өгсөн мал
12. Зүй бусаар хорогдсон мал
13. Өөрийн хэрэгцээнд хэрэглэсэн мал
14. Оны эцэст тоологдсон мал
15. Малын өсөлт
16. Оны эцэст байгаа хээлтэгч
17. Оны эцэст байгаа хээлтэгчийн хувийн жин
18. Оны эцэст байгаа хээлтэгчийн эзлэх хувийн жин
19. Хээлтүүлэгчийн тохироо
20. Нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл
21. Бүтээгдэхүүнээс олсон нийт орлого
22. Өөрийн хүчээр бэлтгэсэн тэжээл /тн/
23. Хадлангийн талбай
24. Хашаа, худаг
25. Хөрөнгө оруулалт /мян.төг
26. Татвар төлөлт /мян.төг
27. Малын даатгал
28. Эрүүл мэндийн даатгал /мян.төг/
29. Нийгмийн даатгал /мян.төг/ зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан, оноо өгч байр эзлүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )