“Жем”-ийнхэн “Үлгэрийн хайр”-ын дундуур архиа сурталчилаад балрав

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 24

 

"Жем Интернэшнл” ХХК-ийн архины үйлдвэрийг хоёр сарын хугацаатайгаар түр лацдан үйл ажиллагааг зогсоогоод байна. Тус компани Зар сурталчилгааны тухай хуулийг удаа дараа зөрчин олон нийтийн мэдээллийн хэрэгслээр архины зар сурталчилгаа цацаж болохгүй гэсэн сануулга өгсөөр байхад зөрчсөн аж. Тухайлбал,  2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр “ТВ7″ телевизээр гарсан “Үлгэрийн хайр” нэртэй уран сайхны киноны дундуур “Алтан буудай”, “Тэргүүн”, “Gold chinggis”. “Platinum chingiss” архины сурталчилгааг түгээж Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн аж. Тиймээс  өрсөлдөөнд харшилсан удаа дараагийн хууль бус үйлдэлд нь “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн 16.1.2, “Зар сурталчилгааны тухай” хуулийн 24.3.4 дэх заалтыг баримтлан согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг 2 сар түтгэлзүүлэх саналыг  ШӨХТГ-аас ҮХААЯ-нд хүргүүлсэн. Улмаар үйл ажиллагааг нь зогсоогоод байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top