Маргааш буюу 25-ны өдрийн 11,00 цагт МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд "Халуун сэтгэл" хандивын аян зохион байгуулахтай холбогдуулан хэвлэлийн бага хурал товлогджээ. Хандивын аянд дуучин Б.Сарантуяа, Х.Лхагвасүрэн, н.Дашдондог нар болоод Номин талст, Харш, Цэцэг, Маршалл хамтлагууд оролцож буй юм байна. Эдгээр уран бүтээлчид хүнд өвчний улмаас зовж шаналж байгаа 2 настай Т.Арай охинд туслахаар ийн нэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )