Яармагт цагаан идээний үзэсгэлэн худалдаа нээгдэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 24

Монголын уламжлалт сар шинийн баяр удахгүй болох гэж байгаатай  холбоотойгоор  нийслэлийн Засаг дарга сар шинийн өмнөх өдрүүдэд авах зарим арга хэмжээний  тухай захирамж гаргасан. Захирамжийн хүрээнд хотын төвд  нийслэлийн иргэдийг хэт төвлөрүүлэх бус захын хороололд амьдардаг иргэд цаг хугацаа алдаж, замын түгжрэлд  сааталгүйгээр  баярын  худалдаа   хийх  боломжийг бүрдүүлж,  хэд хэдэн газар цагаан сарын өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар боллоо. Цагаан идээний өргөтгөсөн худалдаа   Яармагийн   “Буянт - Ухаа” спорт цогцолбор   болон Баянзүрх дүүрэгт байрлах Моннидэр ХХК-ийн Оргил худалдааны төвийн  гадна талбайд нээгдэх юм  .Энэхүү өргөтгөсөн худалдаа    01 дүгээр сарын  25-аас   2 дугаар сарын 05-ныг хүртэл  үргэлжлэх бөгөөд   хөдөө, орон нутгаас ирсэн малчид зах зээлийн үнээр төрөл бүрийн цагаан идээг нийслэлчүүддээ худалдаална  гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top