Манайхан хуурамч юань аваад сүйд болж байна гэнэ. Уг нь бол тэдний банк 9-12 болон 14-17 цагт байнга ажилладаг юм гэнэ л дээ. Тэхдээ хүнд суртал гэж жигтэйхэн гэнэ. Чек, хувийн бичиг баримтаа заавал үзүүлж байж валют солих ёстой юм байна. Манайханд энэ дүрэм журам юуны хамаатай.
Давхиж очоод “Найман шарга” дээрээс хэдэн улаан Мао Зэдуны зурагтай зуут, бас тийм тавьт байхад л болоод явчихна. Одоо ийм цаг чинь дуусч байна, гэнэ хонгорууд аа…
Одоо Хятадын нэлээд олон мужид 100 юанийн буюу ойролцоогоор 15 долларын хуурамч дэвгэрт гараад байгаа аж. Нэлээд их удаж байгаа юм гэнэ.
Энэ хуурамч дэвсгэртийн серийн дугаар нь HD байдаг бөгөөд номер нь 90 гэж эхэлдэг юм байна.
Сайн тогтоож аваарай даа. Манай цагдаагийнхан тайлбарлахгүй болохоор л өмнөөс нь тайлбарлаж байна. Одоо бүр цагдаагийн ажил хийдэг болж байна ш дээ…
Тэгэхээр сайн ажиглавал Өвөр Монгол болон Эрээнд тархсан сери болон дугаар ойролцоо байх нь зүй тогтол байж л таараа.
Яагаад гэвэл энэ дэлхийн хуурамч мөнгө үйлдвэрлэгчдийн толгой яг адилхан сэтгэдэг юм л даа…
Ингээд Цагаан сараар “чанар сайтай” бэлэг авчрахын ерөөл дэвшүүлье…
Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 1 дүгээр сарын 24.

Сэтгэгдэл ( 0 )