Урлагийн тойм: Ард түмний хайртай жүжигчин, МУГЖ Д.Батсүх таалал төгслөө

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 30

Zindaa.mn сайт өнгөрөгч долоо хоногт нийтэлсэн  урлагийн мэдээнийхээ тоймыг хүргэж байна. Хэрвээ та мэдээллийн дэлгэрэнгүйг үзэхийг хүсвэл гарчиган дээр дарна уу. Хамгийн шинэ, халуун соргог мэдээ мэдээллийг Zindaa.mn сайт ямагт түрүүлж нийтлэх болно.  Таны ирэх долоо хоногийн ажилд амжилт хүсье.


“Гурван охин” хамтлагийнхан СТА болжээ 

..."Гурван охин" хамтлаг анхныхаа тоглолтон дээр СТА зүүж, "баярын" нулимс унагалаа. Гурван охин СТА болсноор ерөнхийдөө рок попын эмэгтэй дуучдаас СТА биш эмэгтэй дуучин үлдсэнгүй шив дээ. Нөхөртөө хаягдсан Сэрчмаа Хятадаас ирсэн сураг дуулдана билээ...


 ”Цогт тайж” кино шинэчлэгдэнэ

...Монголын кино урлагийн анхны бүтээлүүдийн нэг, амьд домог болсон "Цогт тайж" кино удахгүй шинэ хэлбэрээрээ ард түмэнд хүрэх нь ээ...

 

Өөдөөгийн ямар ээж болсныг дэлгэцээр хараарай

...Өөдөө нэгэн компанийн сурталчилгаанд хүүхэдтэйгээ тоглохоор  багагүй  мөнгө халаасласан гэнэ лээ. Сэргэлэн хөтлөгчийн бодлыг өөрчилсөн, авхаалжтай менежир аль компанийх юм бол?...  

 

“Шинэ үе” продакшныхан АНУ-д суугаа Монголчуудыг уйлууллаа

...Шинэ Үе продакшныхан энэ сарын 16-28-ны өдрүүдэд АНУ-д тоглолт хийгээд ирлээ. Тэд АНУ-д суугаа бүх Монголчуудынхаа  эх орон, элэг нэгт түмнийгээ санан гэгэлзсэн сэтгэлийг нь дэвтээжээ. Мөн тэднийг уйлуулж, бас хөгжөөж чадсан байна... 

 

Ард түмний хайртай жүжигчин, МУГЖ Д.Батсүх таалал төгслөө

...Өнөөдөр өглөө буюу 4-р сарын 29-ний үүрээр Монгол түмний хайрлан хүндэлж явдаг авьяаслаг жүжигчин, МУГЖ Д.Батсүх таалал төгслөө...  

 

Циркийнхэн нэвтэрхий толь гаргажээ

...Энэ жил Улсын циркийн 70 жилийн ой болох гэж байгаатай холбогдуулж нам гүмхэн байсан циркийнхэн “Монголын циркийн урлагийн нэвтэрхий толь” хэмээх түүхэн товхимлыг гаргажээ...

 

Рок Мангас шиг архинаас гарцгаа!

...Хэдэн жилийн өмнө хатуухан ундаанд хайр зарласан ч алдаагаа засаж болдгийг өөрийн биеэр урлагийн нөхдөдөө харуулаад авсан түүнийг өдгөө рок попынхон үлгэр жишээ мангас хэмээдэг...

 

Б.Наранзун хаа ч цуг гэж мэдээрэй

Хаана тоглолт болно тэнд өнөөхөө өвөртлөөд явж байдаг Наранзунг харсан хорон үгтэй зарим нэг нь “Наранзун хаа ч цуг гэж мэдээрэй” хэмээн шивэр авир хийлцэх болсон ажээ...

 

Гурван шүүгчид ард түмэн эгдүүцэж байна

 ...Тухайлбал   -“Цулхирын гурил” гэж юу вэ?

- Мэдэхгүй

–Тэгвэл  мэдчихээд дараа жил ирж оролцоорой. Тэнцсэнгүй.


Н.Жанцанноров тайлбар толиноос салдаггүй  

...Тэрээр бас тайлбар толь унших тун хоббитой. Олон талын мэдээллийг нэг дороос богино хугацаанд амжуулдаг болохоор энэ нь түүнд тун таатай санагддаг гэж байгаа...


Рок попын ”босоо аварга”

...Спортод босоо аварга гэж байдаг шиг Монголд хэн хамгийн олон удаа уран бүтээлийн тайлан тоглолтоо хийж, сэтгэлд хоногшсон олон сайхан дууны аяыг зохиосон бэ гэвэл ард түмэн дуу нэгтэйгээр UBS телевизийн захирал Балхжавыг нэрлэх биз...

 

“Сүмтэй бударын чулуу” дахин мэндэллээ

...Шүлэг, найраглал гэсэн энэхүү хоёр боть бол уншиж завдаагүй мөр, бадгууд, халуун дотно үгсээр сэлбэгдэн баяжигдсан тул таны таалан унших шилдэг номын тоонд орох нь дамжигггүй. “Чойномын урын санд хадгалагдаж  байгаа гар эх бичмэлтэй нягтлан тулгаж, гоо зүй, яруу сайхны хувьд ноцтой харшлах зүйлгүй бол үгүй болоочийн гал цогтой халуун үгийг өнөө дахин “цензурдахаас” татгалзан, үг, үсгийн алдаа зөрүү, хасагдсан буюу огт мэдэгдээгүй орхигдсон мөр шүлгүүдийг нөхөн сэргээлээ” хэмээн номын оршилд МЗЭ-ийн шагналт зохиолч А.Шартолгой онцлон тэмдэглэжээ...

 

Жүжигчин Ганцэцэг: Би алаг нүдэн байна

..." Би танай багш биш ээ. Багшийн чинь эгч жүжигчин Ганцэцэг байна” гэж оюутнуудыг ангайлгажээ. Ямартай ч андуурч алмайрсан оюутнууд хайртай жүжигчинтэйгээ санамсаргүй байдлаар ч болтугай уулзсандаа баяртай байгаа гэнэ...

 

Хөтлөгч Гантулга Баянгол ресторанд ”бут авчээ”

...“Univers best songs”-ын хөтлөгч Гантулгын аав, ээж хоёр Алтангадас одонгоор энгэрээ мялааж Баянгол ресторанд өнгөрсөн бямба гарагт  одонгийн найраа сүртай сайхан тэмдэглэжээ...

 

Топ моделийн сонголт

...Эрэгтэй загвар өмсөгчдийн өнгийг тодорхойлж буй тэрээр саявтархан хөөрхөн охинтой болсон төдийгүй багагүй хугацаанд нууц явсан амрагаа олны өмнө гаргаж, халуун үнсэлт бэлэглэхдээ ч бусдын харцыг тоосонгүй. Энхболд “Урлах эрдэм” дээд сургуулийн багш Д.Отгонжаргал хэмээх эгчмэд бүсгүйг ханиараа сонгоод байгаа...

 

Жүжигчин, бас дуучин

...Уг нь дуугаа гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Т.Ариунаа, С.Наран нарын чадварлаг дуучдаар дуулуулах талаар ярилцаж байсан ч эцсийн дүндээ жүжигчин Ц.Баясгаланг сонгосон байна. Энэ “Жүжигчин хүн дууныхаа утга санааг илүү илэрхийлж дуулна гэж бодсон" хөгжмийн зохиолчийн санаа байжээ...

 

Соло сээтэн хаяв

...гарын үсэг бүхий плакат,  CD-гээ дурсгах болоход Соло Дашчанрав гэгч баргилдуу хоолой, онигор нүдтэй хуучны монгол төрхт залууг сонгоход залуус суудал дээрээ хавчигнан нэг л биш болоод явчихсан...

 

Есөн хоног мацаг баривал гэдэс томорч, харвин унжина

...Саяхан мань хүн хоол хийдэг шоунд орж ам халав. Халсан ам сүүлдээ “Би чинь есөн хоног юу ч идэлгүй мацаг барьдаг байхгүй юу” гээд туучихав...

 

“Эр бор харцага” Улсын филармонид эгшиглэнэ

...Анхны тоглолтоо дуучин залуу “Эр бор харцага” хэмээн нэрийдсэн бөгөөд тоглолтонд Морин хуурын чуулга, Шуранхай хамтлаг, МУСТА  дуучин Бямбажаргал нар оролцох аж...

 

Шуранхайн Б.Номин-Эрдэнэ залуустай хоёр долоо хоног үерхдэг

...“Би ер нь их уйдамтгай хүн.  Аятайхан залуу таарвал шохоорхдог ч  аль  нэг талаараа таалагдахгүй байвал тэгээд л дуусаа. Сэтгэлд минь хүрч, эргүүлсээр болзоонд уривал тэр л биз. Гэхдээ хоёр долоо хоног үерхээд л уйдчихдаг” хэмээжээ...

 

Үүрээ Мөнхбат хоёр эргэж нийлнэ

...Үүрээд дуучин Ц.Мөнхбат уран бүтээлээ хамтарч хийх санал тавьсан бөгөөд хип хоп хамтлаг, дуучдаас ч санал ирсээр байгаа гэнэ... 

 

Монголын Ромео, Жульетта

...Т.Билэгжаргал буюу Бэкэ “Гурван охин” хамтлагийн тоглолтон дээр тайзнаа гарч өвдөг дээрээ сөхрөн гал улаан сарнайг хайртай бүсгүйдээ барьсан энэ агшинд үзэгчдийн суудалд байсан охид голдуу фэнүүд нь уяран уйлцгаасан юм. Анхмаа ч өөрийн эрхгүй нулимс унагааж, “Гурван охин”-ы "Жинхэнэ хайр" тоглолтыг жинхэнэ утгаар нь амьдруулсан билээ...

 ”Мотив” хамтлагийн хоёр дахь тоглолт

...“Мотив”-ынхон есдүгээр сард хоёр дахь тоглолтоо хийхээр болжээ. Тоглолтынхоо өмнө шинэ цомгоо фэнүүддээ барихаар тэд их л завгүй гүйж байгаа сурагтай... 

 

Zindaa.mn сайтын Соёл урлагийн мэдээллийн алба

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top