Хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 03

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нарын ганцаарчилсан уулзалт өндөрлөж, хоёр улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх үүднээс гурван багц сэдвийн хүрээнд 15 гэрээнд гарын үсэг зурж байна. Хамгийн эхэнд иргэдийн харилцан зорчих нөхцөлийн тухай Монгол улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, хууль бусаар байгаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Хууль бусаар байгаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх журмын тухай гүйцэтгэх протокол, Ойг гал түймрээс хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсын хууль зүйн яам, ОХУ-ын Хууль зүйн яам хоорондын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр, Монгол улсын Барилга, хот байгуулалтын яам, ОХУ-ын Барилга, орон сууц-нийтийн аж ахуйн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зураад байна. Гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах ажиллагаа үргэлжилж байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bataa(114.30.190.90) 2025 оны 03 сарын 13

Urid ni vizgui bolood baisan yumiig muusain hujaagiin gar huluud viztei bolgoj oros oronluu yvah hetcuu bolson.Oros ah nar nunjigtei shuu.Muu kunziin surgaalitai hujaa nar boos l uguh bailgui.baisan yumiig bairand ni bailga gedeg yasan unen ug ve

1  |  0
bataa(114.30.190.90) 2025 оны 03 сарын 13

Oros ah nar muusain hujaa nartai adilgui gedgiig erunhiilogch ta medej baigaa bizdee.Hujaagaa huguud orosoo uldee. Urid ni vizgui bolood baisniig ta nar viztei bolgoo bizdee.Odoo butcaaj huucjin hevend ni oruulah geed hetcuu baigaa bizdee.

1  |  0
Top