Баян-Өлгий аймгийн Өлгий сумын зургаадугаар сургуулийн дотуур байрны хүүхдүүд хоолны хордлого авч эмнэлэгт эмчлүүлж байгаа мэдээлэлийг бид өмнө хүргэсэн.
Өчигдөр орой 19.00 цагт гурилтай шөл, талх идсэнээс хойш 10 минутаас нэг цагийн хооронд хордлогын шинж тэмдэг илэрч 103 хүүхэд эмнэлэгт хүргэгдээд байсан. Эмч, ажилтнууд хүүхдүүдэд яаралтай эмчилгээ хийсний дүнд 58 хүүхдийн бие сайжирсан тул сургуулийн дотуур байранд тусгаарлан хяналтад аваад байсан. Харин өнөөдөр өглөө эмч нар хамтарсан үзлэг хийн 24 хүүхдийг эмнэлгээс гаргаж, дотуур байрны эмчийн хяналтанд шилжүүллээ. Одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа 24 хүүхдийн 15 нь 2-3 төрлийн зовиуртай, бусад нь хэвийн байна.
Хүүхдүүдийн идсэн хоол болон хоолонд хэрэглэсэн ногоон цай, талх, дрож, давс, мах, ундны ус, хүнсний ногоо зэргээс дээж авч Мэргэжлийн хяналтын газрын Нэгдсэн лабораторид шинжүүлж байна. Мөн дотуур байрны гал тогооны хэрэгсэл, аяга таваг, тоног төхөөрөмж, орчноос 33 арчдасны шинжилгээ авч лабораторийн шинжилгээнд өгөөд байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )
eene sait bur dampuuraa yu avah y alga