Нийслэлд өчигдөр зөрчлийн 1337, зам тээврийн ослын 367 тохиолдол бүртгэгдэж, үүнээс гэмт хэргийн шинжтэй 38 үйлдлэл илэрчээ. Үүнээс хүний амь насыг хохироосон хэрэг нэг, золгүй байдлаар амь насаа алдсан хэрэг дөрөв, дээрмийн хэрэг нэг, хулгайн гэмт хэрэг 10, танхайн гэмт хэрэг зургаа бүртгэгдсэн байна.
Бусдын амь насыг хохироосон хэргийн талаар мэдээлэхэд, Баянзүрх дүүрэгт иргэн 19 настай А-ын хоолой болон хэвлийн тус газарт нь 25 настай Б согтуурсан үедээ хүйтэн мэсээр гэмтээж амь насыг нь хохироосон байна.

Сэтгэгдэл ( 2 )
zaluus mini dee,zambaraagyi heregledeg arhiig yadaz bagasgaad 6sardaa ganc hagas saind umuu taaryylj heregleeczdee,hairan zaluu nas