Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн зарим газараар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 градус, говийн нутаг болон Дорнод монголын тал нутгаар 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. 23-25 градус дулаан байна
Маргаашнаас ихэнх нутгаар сэрүүсч, бороо болон хур тунадас орох юм байна. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороотой. Мөн нийслэл хот орчмоор дуу цахилгаантай бороо орох болохыг Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс онцолж байна.
Салхин зүүн өмнөөс баруу хойшоо эргэж, секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэх аж. Шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )