Өнөөдөр болох зарим үйл явдал

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 05

Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.

15.00 цагт Батлан хамгаалах яамны Сайдын зөвлөлийн өрөөнд Монгол-Австри улсын Засгийн газрын гэрээ хэлцлийн дагуу хэрэгжиж байгаа ”Цэргийн эмнэлгийн шинэчлэл” хөтөлбөрийн дагуу нийлүүлэх тоног төхөөрөмжийн талаарх гэрээнд хоёр тал гарын үсэг зурна.

11.40 цагт НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Мохамед Малик Фоллд ЕТГ-аас Найрамдал медаль гардуулах ёслол Төрийн ордонд болно.

10.30 цагт “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын аяны үйл ажиллагааг танилцуулах хэвлэлийн бага хурал Эрүүл мэндийн яамны хурлын А танхимд болно.

Баянзүрхийн товчооноос Богдхан уулын араар Яармагийн гүүр хүртэл шинээр тавьсан 17.1 км замыг байнгын ашиглалтад хүлээж авах арга хэмжээ өнөөдөр 12.30 цагт болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top