Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia 2014” Олон улсын чуулга уулзалт өчигдөр эхэлж өнөөдөр Монголын хүүхдийн ордонд үргэлжилж байна. Тус уулзалтанд энэ жил 300 гаруй хүн оролцож байна гэсэн тоо гарсан байна. Энэ тоог өмнө жилтэй харьцуулахад 70 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна. Ингэж тоо буурч байгаа шалтгаан нь хууль эрх зүйн байдал тогтворгүй, нэг гаргасан шийдвэрээ дахин дахин өөрчилж байгаагаас үүдэлтэй гэдгийг салбарын төлөөллүүд онцоллоо. Гадаадын хөрөнгө оруулагчдын оргил үед оролцогч мянгаар тоологддог байсан ч энэ удаад багахан хэмжээний хүн ирж оролцож байна.
Энэ салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр өнгөрсөн жилээс хойш 30 хувиар уначихаад байгаа төгрөгийн ханшийг тогтворжуулах боломжтой. Нөгөө талаас урт нэртэй хуулийн хэрэгжилт энэ салбарын хөрөнгө оруулагчдад багагүй хүндрэл учруулж буйг онцлох хүмүүс байсан.
Харин энэ жил Уул уурхайн хамгийн том хөрөнгө оруулагч “Рио” өнөө жилийн “Дисковер”-ийг алсгалаа. Барууны томоохон хөрөнгө оруулагчдаас “Англо Американ”-ынхан ирсэн байна. "Дисковер Монголиа"-ийн зохион байгуулан хорооны дарга П.Очирбат чуулга уулзалтыг нээж үг хэлсэн юм. Ерөнхийлөгч асан П.Очирбат хэлэхдээ “Энэ жилийн чуулга уулзалт маань Welcome back буюу “Эргэж ирээрэй” гэсэн уриаг зочид төлөөлөгчдөд дуулгалаа.Энэ нь мэдээж хөрөнгө оруулагчдыг татах гэсэн оролдлого юм.
Энэ жилийн чуулган дөрвөн сэдвийн дор зохион байгуулагдаж байна. "Эрх зүйн орчин”, “Алт-нүүрсний өнөөгийн байдал”, “Төслийн санхүүжилт”, “Геологи хайгуул” сэдвээр хуралдаж байна. Монголын хүүхдийн ордны дотор манай улсад хөрөнгө оруулагчид зовлон бэрхшээлээ тоочиж ярилцах зуур гадаа нь Ногоон намын О.Бум-Ялагч цагаан хоолой барин жагсаал хийв. Энэ нь хөрөнгө оруулагчдад нэг тийм таатай сэтгэгдэл төрүүлээгүй нь ойлгомжтой.
Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдийн хөлд дарагддаг “Discover Mongolia-2014”-ыг харахад өнгөрсөн Засгийн газрын хэрэгжүүлсэн бодлогын алдаа, “Оюутолгой”-н гацаа, мөнгөтэй гадаадынханд харшилтай эх орончдоос болж гадныхан манайхыг сонирхохоо больжээ.

Сэтгэгдэл ( 6 )
Alsgalaa gej yamar ug baidag yum be? Bi lav tiim mongol ug duulaagui yum baina. Algaslaa gej ug baidag.
Alsgalaa gej yamar ug baidag yum be? Bi lav tiim mongol ug duulaagui yum baina. Algaslaa gej ug baidag.
Новшнуудын шантаажийг бvv тоо! Африкийг шантаажилж, авилгач намуудтай хуйвалдаад гаршчихсан хулгайч нарт бvv хуурт!!!!!! Манайхны оролцоо ч бас бий шvv !!!!!
”Алсгалаа” гэж юу гэсэн үг вэ? Алгаслаа гэж байгаа бол зөв бичнэ үү. Өөр утгатай бол тайлбарлаж өгнө үү.
erdenet.baganuur borundur iin uurhainuud shig ded butesttei ni uurhainuudaa ahsigluulah sonirholtoi b.haa manaihan naadulchin bolohoor hamag ymiig ni uhaad uurtuu heregteigee avaad mani ard tumend yu ch uldehgui geer yavad uguh humuus shuu dee
bum yalagch orilj l baig l dee,neg ongo shuudee.chadaltai ni horongoo oruulaad hulhi garuud ni yavna l biz