Баян-Өлгий аймгийн Өлгий сумын зургаадугаар сургуулийн дотуур байрны хүүхдүүд хоолны хордлого авсан талаарх мэдээлэлийг бид өмнө хүргэсэн билээ.
Хордлого авсан өдөр буюу лхагва гарагийн орой хүүхдүүд 19.00 цагт гурилтай шөл, талх идсэний дараагаар хордлогын шинж тэмдэг илэрсэн. Эмч, ажилтнууд хүүхдүүдэд яаралтай эмчилгээ хийсний дүнд хүүхдүүдийн бие сайжирч эмнэлгээс гарчээ.
Хүүхдүүдийн идсэн хоол болон хоолонд хэрэглэсэн ногоон цай, талх, дрож, давс, мах, ундны ус, хүнсний ногоо зэргээс дээж авч Мэргэжлийн хяналтын газрын Нэгдсэн лабораторид шинжүүлж байгаа аж. Мөн дотуур байрны хоёр тогоочыг тус аймгийн цагдаагийн газраас шалгаж эхлээд байна.
Мөн үүнээс гадна Өмнөговь аймгийн Ханбогд сумын 69 хүүхэд хоолны хордлого авснаас тавынх нь биеийн байдал хүндэвтэр байна гэсэн мэдээлэл ирлээ. Баасан гарагийн 12.00 цагийн байдлаар хөнгөн хордлоготой 64 хүүхдийг гэрт буцааж эмчийн хяналтад авлаа. Энэ сарын гуравны өдрөөс цэцэрлэгийн, дараа өдрөөс нь сургуулийн хүүхдүүд гэдэс нь базалж гүйлгэсэн, өндөр халуурсан шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хандаж эхэлжээ.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуйн улсын байцаагч нар сургууль, цэцэрлэгийн сүүлийн хоёр өдрийн хоол, хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч лабораторийн шинжилгээнд өгөөд байна. Шинжилгээний хариу ирэх даваа гарагт гарна. Аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагч нар өнгөрсөн хавар болон долоодугаар сард бүх сумандаа ажиллан сургууль, цэцэрлэгийн эрүүл ахуйн байдал зэргийг шалгаж, заавар, зөвлөгөө өгч байсан юм. Ханбогд суманд одоогоор Мэргэжлийн хяналтын эрүүл ахуйн хоёр байцаагч болон халдвартын эмч нар ажиллаж байна. Баян-Өлгий аймгийн зургаадугаар сургуулийн дотуур байрны хоолонд хордсон 103 хүүхдийн бие сайжирч бүгд эмнэлгээс гарлаа.
Цаашид аймаг, нийслэл, сумдын сургууль, цэцэрлэгийн удирдлагууд хүүхдүүдийн хоол хүнсэнд хэрэглэх бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, хадгалалт зэрэгт онцгой анхаарч, дотоод хяналтаа сайжруулахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 3 )
өмнөговийн хүүхдүүдийн хордлогод хэн ч хариуцлага хүлээхгүй холны матерал нийлүүлэгч хоол хийсэн хүн 2 нь ардаа мундаг хамгаалалттай хүмүүс байдаг юм аймгийн шүүхийн 50 гаруй насны шүүгч авгай тэдний хамгаалагч бөгөөд эгч нь юм шүү дээ Ханбогдынхон бүгд мэднээ хэрвээ хэн нэг нь ямар нэгэн үг хэлбэл тэр шүүгч авгай занаанд ороод заавал шоронд орж салдаг юм
Emnees hordson huuhduudiin ar geriinhen huviin kompanias ih hemjeenii mongo nehej baigaa gesen ulsiin hoolnoos ideed hordson huuhduud hediig neheh bo...l???
naad garchigaa zuw bicheech , 2 dakhia khordoji baigaa yum uu?