Албаны эрх мэдлээ ашиглан мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэх хэрэгт буруутгагдаж байгаа Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд холбогдох Давж заалдах шатны шүүх хурал өчигдөр боллоо. Түүнд анхан шатны шүүхээс 12.8 сая төгрөгийн торгууль ноогдуулж, албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг гаргасан ч Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахаа мэдэгдсэнээр нэлээд сунжирсны эцэст уг хурал өчигдөр болсон юм.
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх мөн хэргийг 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Э.Эрдэнэжамъянд холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Сэтгэгдэл ( 3 )
Аль л шударга залуус нь , ардчиллын нэрээр гарч ирсэн ,золбин нохдын идэш болж байна даа.
t1 buunii nohoi tsariatai zawaan humuus gohi ni