Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, мөн хуулийн 272 дугаар зүйлийн 272.2 хэсэгт зааснаар А.Ганибал, А.Ханай нарт холбогдох “Байтерек” хадгаламж зээлийн хоршооноос 104,809,300 төгрөг завшсан гэх эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Ганибалд бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэмт хэрэгт, шүүгдэгч А.Ханайг албан тушаалдаа хайнга хандсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч А.Ганибалд таван жил нэг сарын хорих ял, шүүгдэгч А.Ханайд хоёр жилийн хорих ялыг тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )
Heden terbumaar idvel yalgui gardag bizdee. Ahiuhan idehgui dee.tegsen bol orshooliin huuli geed l sullagdchihna