Уран зөгнөлт кинонд дүрслэгддэг алс ирээдүйн хүмүүсийн дүр төрх одоогийн биднээс ялгагддаггүй. Гэхдээ бид киборг болон хувирах, ДНХ-г өөрчлөх технологийг аль хэдийн гартаа оруулж эхлээд байгаа билээ. Энэ нь бидэнд өөрсдийгөө дахин нээх хязгааргүй боломжийг өгнө. Хүн төрөлхтөнг цаашид ямархуу мутаци, хувьсал хүлээж байгаа бол. Бидний өнгөрсөн түүх хувьсалд захирагдаж ирсэн бол ирээдүйд бид түүнийг захирах болно. Бага зэрэг аймшигтай санагдаж магадгүй хүний хувьслын ирээдүйн хачирхалтай 10 хувилбарыг танилцуулж байна.
Та зөвхөн хувьслын тухай бодож байгаа бол эндүүрэл болно. Учир нь жагсаалт "ухралт"-аас эхэлж байна. Ирээдүйн хүмүүс хязгааргүй хөгжсөн технологи ашиглан хүн төрөлхтөнг хүн үүсэхээс өмнөх байдалд нь эргүүлэн оруулна. Учир нь хүн амьтны бусад төрөл зүйл, байгаль орчин, эх дэлхийдээ туйлын балагтай амьтан тул хувьслын аюул заналгүй эхлэлийн шатанд аваачиж, дахин иргэншил үүсгэснээр олон асуудал шийдвэрлэгдэх боломжтой. Энэ нь "дэвшил бол хүний боломжийн өсөлт болон түүний зориудын сайжруулалтаас гадна ухралтаас ч бас давхар хамаарах ёстой" хэмээх хэт өндөр технологи бүхий дээд иргэншлийг эсэргүүцэгчдийн үзэл бодлоос үүдэлтэй таамаглал юм. Эцсийн шатанд иргэншил устгаж, бид бүгдээр ширэнгэн ойдоо буцацгаана.
Ухралт хэтэрхий зөөлөн арга, ерөөсөө хүнийг ул мөргүй устгаж орхиё гэх сөрөг бодолтой хүн байхгүй гэж бодож байна уу. Хэдийгээр хамрах хүрээгээр бага боловч "хүн төрөлхтөнг устгах хөдөлгөөн" зарим улсад өрнөсөөр байна. Энэ хөдөлгөөн дэлхийн ирээдүйн төлөө хүн төрөлхтөнг зориудаар мөхөөх нь зөв гэж, үүний төлөө "үр удмаа үлдээдэг байдлаа зогсооцгооё" хэмээн уриалж байна. Хүн дэлхийгээс алга болвол амьтны бусад төрөл зүйл өөрийн жамаар төрж үхэж, хувьсан өөрчлөгдөнө. Ийм үзэл бодолд итгэх хүмүүсээс гадна хүнийг үзэн ядалгүйгээр мөхөлд хүргэх "эелдэг" хөдөлгөөн өрнүүлэхийг хүсч буй хүмүүс бас бий. Тэдний уриа бол "бүгдээрээ урт наслаж, жаргалтай амьдралаар дуусцгаая".
Ухралт, мөхөл арай хэрцгий санагдаж байгаа бол хүнийг өөрчилж, дэлхийд ээлтэй амьтан болгоё. Мэтью Лиао нарын философчидийн "хүний инженерчлэл болон цаг уурын өөрчлөлт" өгүүлэл хүний биеийг өөрчилж, махан тэжээл хэрэглэдэггүй болгох, харах мэдрэмжийг мууртай төстэй болгон гэрэлтүүлгийн хэрэглээг эрс буруулах, эрэгтэй хүний биеийг 21%, эмэгтэй хүний биеийг 25% хүртэл тус тус жижигрүүлэн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлийг бүрэн арилгах зоримог санааг агуулж байна. Мөн хүний ухамсарын түвшинг дээшлүүлэх замаар бусдад санаа тавьдаг, энэрэнгүй үзэлтэй болгож, байгальтай илүү зохицсон хүн бий болгох тухай дурджээ.
Бусад амьтдын онцлог шинжийг хуулбарлан авч, тун шийдэмгийгээр хүний генитэй хольж орхиё. Гени өөрчлөх технологи ашиглавал хүний бие бусад амьтадтай эрлийзжиж, хязгааргүй боломжийг гартаа оруулна. Нохойн үнэрлэх, сонсох мэдрэмж төгс хөгжсөн, шөнө муур шиг сайн хардаг амьтан үгүй, шимпанзийн ой тогтоолт хүнээс хол давдаг, шувууны харах мэдрэмж ямар ч амьтныг дагуулдаггүй гэдэг. Тэгвэл бүргэдийн нүдтэй, гүрвэлийн хайрстай, халим мэт шумбах чадвартай олон хүн бий болно. Мартсанаас муурны чих ч бас муугүй сонголт шүү.
Хүний зөвхөн тархи нь хөгжиж, бие нь давжаарсаар наймаалж шиг хэлбэртэй болон хувирах тухай онол дээр үеэс оршсоор ирсэн. Херберт Уэлсийн 1893 онд бүтээсэн "Сая жилийн хүн" зохиолд технологиос хэт их хамааралтай болсон хүний бие жижгэрч, тархи нь томорно гэж бичсэн байдаг. Тэгвэл энэ санаа бодит байдалд биелэх магадлал хэр өндөр бол. Дарвины "хувьслын онол"-оор өдөр тутам хэрэглэдэггүй эрхтэн, биеийн хэсэг аажим устана гэдэг. Гэтэл өнөөдрийн хүн "бодож сэтгэх" ажиллагааг компьютерт бага багаар даатгаж байгааг тооцож үзвэл тархи хэд дахин томроно гэдэгт үл итгэх сэтгэл төрнө. Гэхдээ өнөөгийн цагаан арьст америкчүүдийн толгойн хэмжээ жил бүр томорч....Энд дарж цааш үзнэ

Сэтгэгдэл ( 0 )