Э.Бэхбаяр тавдугаар байрт шалгарлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 09

Чөлөөт бөхийн ДАШТ Узбекстаны нийслэл Ташкент хотноо өчигдөр эхэлсэн. Эхний өдрийн барилдаанд манай бөхчүүдээс Э.Бэхбаяр 57 кг, Б.Анхбаяр 70 кг, О.Үйтүмэн 86 кг, Ж.Чулуунбат 125 кг-д хүч үзсэн юм. Э.Бэхбаяр шагналт тавдугаар байрт шалгарлаа. Манай бөх хүрэл медалийн төлөөх барилдаанд Беларусын бөх Владислав Андреевт ялагдлаа. Хоёр бөхийн барилдаан 1:1 харьцаагаар өндөрлөсөн бөгөөд сүүлийн оноог түүний өрсөлдөгч авсан тул энэ барилдаанд ялагч болсон юм.ДАШТ өнөөдөр эрэгтэйчүүдийн 61, 65, 74, 97 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(203.169.50.134) 2025 оны 03 сарын 13

bayr xvrgie

1  |  0
Top