Энэ сарын 05-ны өглөө 01:30 цагийн үед Чингэлтэй дүүргийн нутаг Зуслангийн зам, Зунжин дэлгүүрийн баруун замд марк, дугаар тодорхойгүй автомашин нь нэр хаяг тодорхойгүй явган зорчигчийг мөргөж амь насыг хохироосон хэрэг гарсан байна. Сэжигтэн хэргийн газраас зугтасан бөгөөд цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байна.
Энэ авто замын ослыг харсан хүн байвал Нийслэлийн Замын цагдаагийн газрын 93030002, 99182426, болон 102 дугаарын утсаар холбогдох буюу тус газрын 305 тоот өрөөнд ирж хандаж болно. Мэдээллийн нууцлалыг хангана. Хэрэгт ач холбогдол бүхий мэдээллийг худалдаж авах болно хэмээн Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )
hunii haluun saihan amiig hunuuchuud yaj amid ywj chadaj bnaa
Manai tor zasag Batuul nar u hiij bndaa jil bolgon dulaan zam zasvar ene ter geed mongo Demi urj karmaalj baihaar zuslan geltgui buh gazariig kamerjuulah heregtei tiim gui deerees ene metiin novshnuud olon Hun dairch alaad zugtaad Baih bailgui ene Hun dairaad zugtsan Hun Ooroo udahgui taliigaach in hoinoos yvah bailgui uuniig unshaad suuj bgaa Bol chi udahgui dee