Цэцэрлэгийн ажилчид халдвар тараасан нь тогтоогдлоо

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 09

Баян-Өлгий, Өмнөговь аймгийн цэцэрлэг,сургуулийн хүүхдүүд хордсон талаарх мэдээлэлийг бид өмнө нь хүргэсэн. Өмнөговь аймагт 69 хүүхэд хордсон бол Баян-Өлгий аймагт 103 хүүхэд идсэн хоолноосоо хордсон.

Хордлоготой холбоотойгоор Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар Ханбогд сумын 21 дүгээр цэцэрлэгт шинжилгээ хийсэн байна. Түүнчлэн цэцэрлэгийн 49 ажилчныг эрүүл мэндийн үзлэгт хамруулахад 14-өөс нь халдварт өвчний нян илэрсэн бөгөөд ажилчдаас халдвар тархаж хүүхдүүд өвчилсөн байж болзошгүй гэж мэргэжлийн хяналтын байцаагчид үзэж байгаа ажээ.Одоогоор Өмнөговь аймаг дахь мэргэжлийн хяналтынхан сургууль эхэлхээс өмнө үзлэгт орсон эсэхийг шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top