Нийслэлд зөвшөөрөлгүй 26 барилга баригдаж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 10

Барилгын осол ээлж дараалан гарсаар олон сайхан залуу амиа алдаад байна. Нийслэлд өнөөдрийн байдлаар мэргэжлийн хяналтын үгийг үл тоон  зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж буй 26 барилга байгаа аж. Тэдгээр компаниудад зохих шийтгэлийг нь ноогдуулж, акт тавиад байгаа ч үйл ажиллагаагаа явуулсаар байгаа аж. Мэргэжлийн байгууллагын үгийг үл тоон үйл ажиллагаагаа явуулж байгаад осол гаргах тохиолдол ихсээд байна.Иймд том толгойтой тус компаниудад Барилга, хот байгуулалтын яамнаас  хатуухан арга хэмжээ авч барилгын тусгай эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авахгүй бол хэрээс хэтэрлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
23(202.131.231.250) 2025 оны 03 сарын 13

Зөвшөөрөлгүй компаниудыг зарлаачээ. Иргэд мэдэхгүй мөнгөө өгөөд хохирно шүү дээ

1  |  0
Top