Засгийн газарт хариуцлага тооцохыг АН-ын бүлгээс шаардлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 10

МАН-ын бүлгээс АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад бичиг хүргүүлжээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт уг бичигтээ " Засгийн газар 100 хоногийн хугацаанд эдийн засгаа сайжруулах арга хэмжээ авах үүрэг хүлээсэн.
Улсын Их Хурлын тогтоол батлагдсантай холбогдуулан “Эзэн-100” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар нийт 70 чиглэлийн ажил хийж гүйцэтгэхээр ажилласнаас 18 чиглэлийн ажлыг хэрэгжүүлж, 16 чиглэлийн ажлыг  эхлүүлж амжсан бол Монгол Улсын эдийн засгийг 100 хоногт багтаан сэргээж, эрчимжүүлэхээр тавьсан  зорилтынхоо 62,6 хувийг огт хэрэгжүүлж чадаагүй  байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар “гэрийн даалгавар”-аа туйлын хангалтгүй биелүүллээ.

Энэ хугацаанд ханшийн өсөлт, инфляци, гадаадын хөрөнгө оруулалт, төсвийн алдагдал гэх мэт эдийн засгийн суурь үзүүлэлтүүд улам муудсан тул бид “Эзэн-100” хөтөлбөрөөс үр дүн гарсангүй гэж албан ёсоор дүгнэж байна.

Та 2014 оны 5 дугаар сарын 14-нд “Эдийн засагт эерэг дүн гарахгүй бол олонх өөрсдөө Засгийн газартаа хариуцлага тооцно” хэмээн мэдэгдсэн. Ардчилсан Намын бүлэг хэлсэн үгэндээ хүрч, хариуцлага тооцох эсэхийг ард түмэн хүлээн сууна" гэж бичжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.24.75) 2025 оны 03 сарын 13

Сандаг аа, хог оо, элэг хөшөөгөөд аллаа ш дээ, одоогийн засаг чинь яаг чиний бичсэн шиг л байгаа ш дээ ккккк

1  |  0
зочин(202.179.24.75) 2025 оны 03 сарын 13

Ард түмний амьдрал хүндэрч байгааг бодож байгаа сайд, дарга гэж нэг ч алга албан тушаалдаа байж улсын мөнгө идэж л байвал болоо, энэ ямар заваан засгийн газар вээ, ямар заваан ерөнхий сайд вэ, ийм хууль дүрэмгүй, замбараагүй байдал урьд өмнө байгаагү л юм даа, өрөнд оруулж асар их мөнгө зээлж юу хийв ээ, яаж энэ их өрийг бид төлнө өө,

1  |  0
сандаг(103.229.122.185) 2025 оны 03 сарын 13

засгийг огцоруулаад ерөнхий сайдаар шаамий Эрдэнэ чимэгийг Батлан хамгаалахын сайдаар эргүү Арвинг хууль зүйн сайдаар оймс Баасанхүүг Сангийн сайдаар далан буу Форотуна Батбаярыг Сайханбилэгийн оронд Эрдэнэбатыг Тэрбишдавгын оронд Баянсэлэнгийг хүнс хөдөө аж ахуйн сайдаар Батхүүг тавьбал сайн засаг бий болмоор харагдаад байх юм гаднаас болж өгвөл траншиеныханаас бусад сайд нараа татаж авч ажиллуулбал бүр сайн засаг бий болно доо

1  |  0
зочин(108.66.135.20) 2025 оны 03 сарын 13

Алтанхуягийг огцруулах шаардлагагүй Монгол улсыг ГАЛЗУУ ХӨГЖҮҮЛНЭ гэсэн амлалтыг л нэхэх хэрэгтэй 4 жил ажиллуулах нь туйлын зөв.

1  |  0
Top