Олон улсын хөрөнгө оруулагчд чуулж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 10

“Газрын тос, шатдаг занар-2014” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт өнөөдөр  Улаанбаатар хотноо анх удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ чуулга уулзалтад газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулдаг “Роснефть”, “Петрочайна”, “Бритиш газ”, “Снопес”, “Стейт ойл” зэрэг дэлхийн том корпорациудын төлөөллөөс гадна бусад компани, байгууллагын 300 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.

Чуулга уулзалт газрын тосны салбарт төрөөс баримтлах бодлого, Газрын тосны тухай хууль, хөрөнгө оруулалтын орчин, тус салбарын өнөөгийн байдал ба хэтийн төлөв, байгаль орчин ба орон нутгийн харилцаа, тэргүүний техник технологи, уламжлалт бус газрын тосны судалгаа ба хэтийн төлөв, дэд бүтэц, ажиллах хүчин зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэх аж.

Манай улсын газрын тосны хайгуулын 30 талбайн зөвхөн гурвынх нь нөөц тогтоожээ. Нөөцийн хэмжээг 332,6 сая тонн, үүнээс 43,3 сая тонныг ашиглалтын баталгаат нөөц гэж тооцож байгаа. Нүүрсний давхрагын метан хийн  нөөц 3,2 их наяд шоо метр, шатдаг занарын нөөц 788 тэрбум тонн гэж таамаглаж буй тухай мэргэжилтнүүд хэлж байна.
- See more at: http://mining.time.mn/content/49076.shtml#sthash.3igHBTDc.dpuf

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu