Засаг тайлбар хийх ёстой

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 17

Өнөөгийн Засгийн газар хийхээсээ илүүтэй хий эргэж амбиц хөөгөөд байгаа нь зарим нэг жишээн дээр илтэд харагдах болов. Пиар, рекламанд төсвийн мөнгөнөөс хайр найргүй  зарцуулж өөрсдийгөө өөгүй өндөг мэт магтуулахаар 375 саяыг зарлагадсан байдаг. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь хэвлэл мэдээллийн 27 байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулж, нийтдээ 395 сая төгрөг зарцуулсан гэх баримт дэлгэж хариулт хүсэхэд  "Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Мөнхтөр оны эхэнд хэвлэлтэй хамтарч ажиллах 200 сая төгрөгийг төсөвлөсөн ч хүрээгүй учир 100 гаруй сая төгрөгийн нэмэлт хөрөнгийг гаргаж, нийтдээ 390 орчим сая төгрөгийн гэрээ хийсэн" гэдгээ тайлбарласан.

Харин интернет, цахим ертөнцийг хянах систем зохион бүтээж түүнийгээ худалддаг байгууллагад хэдэн төгрөг хэрхэн төлснийгөө тайлбарлаагүй байна. Тодруулбал монгол улсын интернэт орчин хамгийн хяналтгүй, үүгээрээ хэний, юуны тухай нууцыг дэлгэх боломжтой, харин хятад шиг хаалттай оронд ийм зүйл боломжгүй, шууд барьж, хорьж цагддаг хэмээн эндүүрч байсныг нотлов.

 Гэтэл бидны интернэт орчныг Засгийн газраас бүрэн хяналтандаа оруулж, үүндээ ихээхэн хэмжээний төлбөр төлсөнийг Викилийкс сайт илчиллээ. Тус сайт FinFisher (ФинФишер) олон улсын интернет, онлайн ертөнцийг хянах систем зохион бүтээж, худалддаг байгууллагын үйлчлүүлэгчдийн нэрсийг дэлгэхэд манай улсын нэр торойсон нь олон хүнийг гайхруулсан юм.  

Монгол Улсын Засгийн газраас хандаж, их хэмжээний өртөг мөнгө төлөн иргэдээ хянаж эхэлсэнийг зарласан байна. Манай Засгийн газар FinFisher (ФинФишер) FinSpy, FinFly USB, FinUSB Suite, FinFly ISP, FinIntrusion Kit, FinFireWire, FinFly LAN, FinFly Web зэрэг программ хангамжийн системийн лицензийг 16 удаагийн давтамжтайгаар худалдан авчээ. Ингэхдээ нийт 1.358.160 евро буюу өнөөдрийн ханшаар 3.3 тэрбум орчим төгрөг аж. Манайхны худалдаж авсан ФинФишер компанийн дээр дурдсан програм хангамжийн системүүдийг интернет орчныг хянах, тагнах, цензур тавих, цахим хуудсуудын үйл ажиллагааг хянах, дотоод сүлжээг хянах, нэвтрэх зэрэгт ашигладаг дээд түвшний мэргэжлийн тусгай зориулалтын систем юм.


Тэгэхээр Монголын Засгийн газар иргэдийнхээ интернет орчныг хянаад зогсохгүй тагнах, цензур тавих, цахим хуудсуудын үйл ажиллагааг хянадаг гэдэг нь ил болов.  Түүгээр ч барахгүй дотоод сүлжээг хянах, нэвтэрч хүртэл ордог байх нь.
Мэдээж улс орны үндэсний аюулгүй байдалд халдсан зүйл байвал хянаж, тагнах нь байх ёстой асуудал. Гэвч бүхэлд нь хянаж, нэвтэрч орно гэдэг нь асуудал болж буй.

Сургууль, цэцэрлэггүй Монгол төр 3,3 тэрбумыг гадныханд цацаж суухаар ард иргэдийн амьдралд зарцуулсан бол гэх хүн ч олон байна. Монголын засгийн газрыг тайлбар тавих ёстой.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(163.22.18.74) 2025 оны 03 сарын 13

2010 2014 оны хоорондох ажил энэ 2 нам ор хөнжилдөө ордогын л баталгаа байна.

1  |  0
zochin(103.229.120.17) 2025 оны 03 сарын 13

ene chini man -yn khiisen ajil shuu dee ,2010 onykh baina shuu dee

1  |  0
Top