Малайзын «Боинг» онгоцны сураггүй алга болсон зорчигчдын ар гэрийнхний эмгэнэл

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 24

Малайзын «Боинг 777-200» хөлөг нууцлаг байдлаар алга болоод бараг хагас жил өнгөрлөө. Эрэл хайгуулын ажлыг нилээд хүчтэй хийсэн ч яг юу болсон, онгоц хаана байгаа нь одоо хүртэл тодорхойгүй. Албан ёсны мэдээгээр бол онгоц Энэтхэгийн далайд унаж, бүх зорчигчид амь үрэгдсэн гэсэн дүгнэлт гарсан. Гэвч осол болсон газрыг олж тогтоож чадаагүй тул зорчигчдын ар гэрийнхэн одоо болтол найдвар тасрахгүй байгаа гэнэ. Тэд яг юу болсныг олж мэдэхээс нааш ойр дотныхноо оршуулж, эмгэнэж ч чадахгүй, цаашид амьдралаа үргэлжлүүлж ч чадахгүй болчихоод байгаа аж.

Рейтер агентлагийн зурагчин Ким Кен-Хун тэдний уй гашууг хуваалцаж, ачааг нь хөнгөлөх зорилгоор сэтгэлийн үгийг нь сонсож олон түмэнд хүргэж байгаа юм байна.

«Олон нийтийн сонирхол буурч байна. Харин алга бологсдын ар гэрийнхэн ямар байдалд байгааг хэн ч мэдэхгүй шүү дээ. Иймээс би энэ мэдээг хийж байна. Учир нь эдгээр хүмүүст гай зовлонгоо бусадтай хуваалцах, тэр тухай ярих, найдварын элч авах амин чухал хэрэгцээ байгаа юм» гэж зурагчин ярьж байна. Зургуудыг энд дарж үзнэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top