ТҮЦ шинэчлэгдэж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 25

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 56 дугаар тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ыг баталсан. Журамд зааснаар дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн Улаанбаатар хотод байх ТҮЦ-ийн тоог хотын Ерөнхий менежер батална.  Шинэ ТҮЦ нь нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан дизайн загвартай, галын аюулгүй ажиллагааг бүрэн хангасан байхаас гадна хяналтын камертай, эрүүл ахуйн стандартыг хангасан байна. Мөн орчны цэвэр цэмцгэр байдлыг бүрдүүлэх зорилгоор гаднаа зориулалтын хогийн сав байршуулж, орчноо тохижуулж, цэцэрлэгжүүлсэн  байх ёстой.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын есөн дүүрэгт нийт 408 ТҮЦ үйл ажиллагаа явуулж байна. Тодорхой шаардлагад нийцсэн, хотын үзэмжинд өнгө нэмэх ТҮЦ-тэй журам хэрэгжиж эхэлсэн тул дүүргүүдэд ТҮЦ-ийн загварыг гаргаж, батлуулах ажил явагдаж байна. Батлагдсан загварын дагуу ТҮЦ ажиллуулах эрхтэй иргэд ТҮЦ-ээ өөрсдийн хөрөнгөөрөө шинэчлэх юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zocin(83.20.88.64) 2025 оны 03 сарын 13

hotiin ungu yzemjind saihan nemerlehniee,hotoo goe bolgoy gewel demjih aziliin neg dee

1  |  0
bagsh(182.160.6.78) 2025 оны 03 сарын 13

ymar unetei um bolo?

1  |  0
zochin (182.160.6.78) 2025 оны 03 сарын 13

mash zov! hotin ongo uzemj saijirhaas gadna uilchluulj bhda taatai bh bolno.

1  |  0
Top