”Ford” 850,000 автомашинаа эргүүлэн татахаар болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 29

АНУ-ын автомашин үйлдвэрлэгч томоохон компаниудын нэг Ford Хойд Америкийн зах зээлээс 850,000 орчим автомашинаа эргүүлэн татахаар болсноо мэдэгдлээ. Учир нь  2013, 2014 оны C-MAX, Fusion, Escape болон Lincoln MKZ зэрэг автомашинуудын аюулгүйн дэр ослын үед хэвийн ажиллахгүй байж магадгүй гэж үзсэн байна. Гэхдээ Ford компани аюулгүйн дэртэй холбоотойгоор хүн бэртэж гэмтсэн талаарх мэдээлэл хүлээн аваагүй байгаагаа мэдэгдсэний зэрэгцээ дилер компаниуд худалдан авагчдад автомашиных нь гэмтлийг үнэгүй засч өгнө хэмээн зарлажээ.

Өнгөрсөн долоо хоногт өрсөлдөгч General Motors компани тоормозны гэмтэлтэй холбоотойгоор 220,000 автомашинаа эргүүлэн татсан юм. Ингэснээр тус компанийн энэ жил эргүүлэн татсан нийт автомашины тоо 15 саяыг даваад байна.

РАЛЬДИЙ.А  /shuum.mn/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top