Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаанд баригдаж буй "Шангри-Ла2" зочид буудлын барилгад гал гараад байсан ч Онцгой байдлын албан хаагчид хүч нэмэгдүүлэн шуурхай ажилсаны хүчинд галыг унтраасан байна. Одоогоор гал юунаас үүдэж гарсаныг мэргэжлийн байгууллагууд шалгаж байна. Шангри-Ла2 зочид буудал нь 500 сая ам.долларын хөрөнгө оруулалттай бөгөөд Монголд хамгийн томд тооцогдох тансаг зэрэглэлийн зочид буудлын барилга баригдаж байсан юм. Эхний ээлжийн барилгыг ашиглалтад өгөхөд бэлэн болсон байжээ. харамсалтай нь ийнхүү долдугаар давхраас эхлэн гарсан гал дээд давхар хүртлээ авалзаж багаггүй хэмжээний хохирол учруулсан байна.
Одоогоор барилгын хашаан дотроос бүх ажилчдыг гаргаж байгаа бөгөөд тэдний хэлж буйгаар гал цахилгаанаас үүдэлтэй байж болох ч гагнуурын оч үсэрсэн байж магадгүй гэцгээж байна.
Дээд давхарт ажиллаж байсан 20 гаруй хүнийг галд боогдсон байсныг аврах албаныхан гаргасан байна. Дээрх гал түймрээс үүдэлтэйгээр ямар нэг бэртэж гэмтсэн ажилтан байхгүй гэдгийг хэлж байна.
Сэтгэгдэл ( 4 )
Buun JUngaa NAr garaad irsen bna shde xaxa Nuguu 1 aygvv tom TOm hudulguunud yasan be
ямар үнэтэй юм бэ
15-35 насныханд зориулсан Өндөр болгох нууц номыг Интерном, Голдэн бүүк, Мажестик, Мир, Аз хурын салбаруудаас худалдан аваарай.
haashaan beee ali ungtei uudte bolgon ni shatj suitej bhiiin