Яармагийн гүүрэнд ноцтой эвдрэл гарсан учир түр хаана

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 04

Яармагийн гүүрийн замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор уг гүүртэй зэрэгцээ 243 у/м төмөр түр гүүрийг угсарч дуусган байнгын ашиглалтад оруулсан.
Гэвч гүүрээр хүнд даацын тээврийн хэрэгслүүд зорчсоны улмаас гүүр, замыг холбох хэсэг болох дамжих хавтангийн бетонд ноцтой эвдрэл гарсан тул өнөөдөр  оройн 22.00 цагаас ням гаригийн   23:00 цаг хүртэл баруун шинэ гүүрийг хааж засварлах ажил хийхээр болжээ.

Тиймээс зүүн талын хуучин гүүрээр эсрэг хөдөлгөөнөөр хөдөлгөөнийг өөрчлөн зохион байгуулах тул жолооч нарыг тухайн гүүрээр замын хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top