Есөн улаан мэнгэтэй нохой өдөр

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 06

Өнөөдөр аргын тооллын 2014 оны аравдугаар сарын 6. Даваа гараг.  Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын дунд харагчин тахиа сарын шинийн 12. Сумъяа гараг. Шувуун хушуут одтой, 9 улаан мэнгэтэй цагаан нохой өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 7 цаг 17 минутад мандан, 18 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.


Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Тэрсүүд зан өнөөдөр тодорно. Ажлын нөхцөл байдал, үүрэг даалгавартаа сэтгэл дундуур байгаа хонинуудад ажлаасаа гарч өөр ажил хайх хүсэл хүчтэйгээр төрж магад. Өөрчлөлт боломжтой авч хашир байж, халагдахаасаа өмнө эхлээд ажил хай. Та нарын заримын хувьд ажил дээр чинь хувийн эрх ашгийн асуудал босч болох юм.

 

 

  Үхэр (4/20-5/20)

Таагүй өдөр. Гэр орондоо ба ажил дээрээ үүрэх үүрэг чинь хоорондоо харшснаас болж заримын чинь гэрт юмуу ажил дээрх дарамт нэмэгдэнэ. Нийгэмлэг юм уу бүлэглэлтэй холбоотой санхүүгийн маргаантай асуудал таны асуудлыг шийдүүлэхээр шүүхэд хандахад хүргэж болзошгүй. Зарим нэг үхэрүүдийг захирал нь урам зориг оруулах ба эсвэл нэмэлт урамшууллын хэлбэрээр бага зэрэг мөнгө өгч болзошгүй.
 

 

Хамтатгах (5/21-6/21)

Холимог өдөр. Сурагчид оюутнууд удаан үргэлжилж байсан арга зүйгээ энэ өдөр дадлагажуулна. Мөн энэ өдөр тусгаарлагдмал газар номонд дарагдан хичээлээ хийх нь ухаалаг арга байна. Санхүү тань бүрхэг ба сонин хачин зүйл мөнгө зарах магадлал ихтэй байна. Өнөөдөр хийж болох зүйлсээ маргааш хийх гэж бүү хойшлуул. Аливаа төлөвлөлт зохион байгуулалт шаардсан ажлыг энэ өдөр хийхэд тааламжтай

 

 

 Мэлхий  (6/22-7/22)   

Амрах өдөр. Бодлоготой зоримог үйлдэл шийдэмгий зан чанар амжилт авчирна. Найз нөхөд дотны хүмүүсийнхээ зөвлөгөөг анхааралтай сонсох нь алдаа эндэгдэл гаргахаас сэрэмжлэхэд тус болно. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг зугаатай өнгөрүүл.

 

 

 

   Арслан (7/23-8/22)   

Гайхалтай өдөр. Өнөөдрийн дүр зургийг харах таны чадвар өөрийн тань санаанд хохирол учруулах ямар нэг сэтгэл хөдлөлгүйгээр аливаа үзэл бодлыг хүлээн зөвшөөрөх боломжтой байна. Бусад санааг хүлээн зөвшөөрөх нь таны санааг баяжуулах болно. Энэ сарын шаргуу байдал тань өөрийн хүсч буй зүйлээ хийх болон давуу талаа сайжруулахад чиглэгдэх болно.


 

 

Охин (8/23-9/22)   

Сэтгэл гонсойх өдөр. Өөрийгөө нөмрөн авсан мэдрэмжинд бүү авт. Зөвхөн ингэсэн тохиолдолд л ойрын үед үүссэн асуудлуудаа шийдэх, өөрийгөө болон эргэн тойрныхныгоо сайн тал руу нь өөрчлөх боломж гарна. Хүүхдүүдтэй холбоотой асуудлууд гарна. Тэдний хэрэгцээнд гэр бүлийн төсвийн ихэнх хэсэг нь зарцуулагдана.

 

 

 Жинлүүр (9/23-10/22)   

Чимээгүй зан өнөөдөр таны өдрийг эзлэх бололтой. Оюун ухаанаа амраах шаардлагатай. Чимээ шуугиантай газар болон ширүүн догшин хүмүүсээс хол бай. Ялангуяа сүүлийн үөд ядаргаа ихтэй байгаа бол биө сэтгэл тань юу хэлж байгааг сонс. Хэрэв энэ нь таньд таалагдвал хувийн төлөвлөгөөгөө хадгалахын тулд ном бичиж эхэлж магадгүй. Сэтгэлзүйн эмчилгээ таатай байна. Та оюун ухааныхаа дотоод үйл ажиллагааныхаа талаар судлах болно.




Хилэнц (10/23-11/21)   

Амрах өдөр. Сар хамтатгахын ордонд орсноор энэ өглөө орноосооо босоход тун хэцүү байна. Гадуур гарах ажилгүй бол сайн амар. Тайван тогтвортой байвал эрч хүчээ алдахгүй. Амрах нь энергийг нөхөх болно. Эрч хүч зарцуулах уулзалт цуглааныг хойшлуул, аливаа зүйлийг хамгийн бага түвшинд барь.




 Нум (11/22-12/21)   

Урамтай өдөр. Өнөөдөр од эрхсийн хандлагаар таны мөнгө үрэх сэтгэл маш хүчтэй байна. Гэвч урлагийн цор ганц хосгүй бүтээл нь олон тооны худалдан авагчдыг мэхэлнэ. Таны биеийн эрч хүч доогуур байх нь таны урам зоригт нөлөөлнө. Аар саар зүйлсийн талаарх яриа таны сонирхлыг татна. Та анхаарлаа сайн төвлөрүүлэх ч цаг заваа илүү чухал зүйлд царцуул. Та нарын ихэнх нь юу мэдэхийг хүсэж байна, тэрнийгээ олж мэдэх авьяастай.

 

 

Матар (12/22-1/19)   

Холимог өдөр. Санхүүгийн асуудал танд уналт авчирна. Хэрэв та хугацаа хэтэрсэн тооцооны хуудас эсвэл зээлдүүлэгчийн сүрдүүлгийг хүлээж авбал харилцуураа аваад асуудлаа шийд. Хэрэв та үүнийг үл тоовол илүү их цаг мөч мөнгө төгрөг нэмэгдэх болно. Хүүхдүүдэд тавих анхаарал суларсанаас таны чихнээс нэлээд хонх уях бололтой.

 

 


  Хумх (1/20-2/18)   

Хариуцлагатай өдөр. Албан тушаал ахих юм бол танаас өндөр хувийн хариуцлага, бие даасан байдлыг шаардах болно. Өөрийнхөө бүтээлч чадварыг дээшлүүлж, шинийг сурч мэдэхэд биеэ дайчил. Хумхынхны секс мэдрэмж дээд цэгтээ байна. Ганц бие хумхынхан зугаа цэнгэлийг хэт хөөцөлдөх хэрэггүй

 



  Загас (2/19-3/20)

Төвөгтэй өдөр. Бүтээлч үйл ажиллагаанд төвлөрснөөр бодитоор бодож, анхаарал хандуулахыг шаарддаг үйл ажиллагаанууд маш сайн явагдана. Ирж буй бүх чухал мэдээллээ баталж хуурамч чиг хандлага байх тул, хүмүүс худлаа ярьж, буруугаар ойлголцол гарч мэдэх тул, алдаа бүрийг нээн илрүүл. Хэрэв боломжтой бол чухал уулзалт, гэрээ хэлэлцээр, ажлын ярилцлагаа хойшлуул..

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top