“Miss Mongolia-2014” тэмцээнд Ю.Балжидмаа түрүүллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 06

Өнгөрөгч амралтын өдрүүдэд 11 дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Miss Mongolia-2014” тэмцээн шилдгүүдээ тодрууллаа. Энэ удаагийн ялагчаар Ю.Балжидмаа шалгарч олон улсын “Miss International” тэмцээнд Монгол бүсгүйчүүдээ төлөөлөн оролцох эрхийн эзэн болсон юм.

Харин дэд байрт М.Халиунаа, удаахь байрт А.Баярцэцэг нар шалгарлаа. Мөн тэмцээний “Авъяаслаг мисс”-ээр Э.Азбилэг, “Спортлог мисс”-ээр Б.Гүнзаяа, “Фото мисс”-ээр Ц.Дэлгэржаргал, “Мисс модель”-оор Ю.Балжидмаа, “Бикини мисс”-ээр М.Халиунаа, “Оюунлаг мисс”-ээр А.Баярцэцэг нар тус тус шалгарсан юм.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top