SCHINDLER’S LIST /ШИНДЛЕРИЙН БҮРТГЭЛ 1993/

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 06

Нэгэн өвөрмөц хэсэг дээр улаан пальтотой охин тодрон гарч ирдэг ба тэрээр хүмүүс дунд явсаар эхний таарсан байр руу зугтан орж орон дор нуугдана. Хэсэг хугацааны дараа үхэгсдийг зөөх тэргэн дээр улаан пальтотой бяцхан охины цогцос харагдах болно.

Оскар Шиндлер гэгч эр дэлхийн хоёрдугаар дайны үед 1100 гаруй Польшийн еврей нарыг өөрийн үйлдвэрт ажиллуулах нэрийдлээр аварсан билээ. Энэ аугаа энэрэнгүй үйлст эрийн тухай Томас Киннели Шиндлерийн хөлөг (Schindler’s Ark) романыг бичиж. Уг зохиолыг барьж авсан нэгэн еврей залуу романаар кино хийхээр шийдсэн нь Стивен Спилберг байлаа.

Хожмоо Шиндлерийн бүртгэл хэмээн нэрлэгдсэн уг кино төслийг Спилберг хар цагаанаар, ихэвчлэн гар дээрээс зураглахаар шийджээ. Мөн киног бүтээх үйл явцад Спилберг ямар нэгэн төлөвлөгөөт зураг (storyboard) ашиглаагүй, баримтат киноны маягаар ажилласан байдаг. Спилберг мөн өөрийн ихэвчлэн хэрэглэдэг кран, Steadicam зэргийг хэрэглэлгүй 72 өдрийн дотор 22 сая долларын төсөвтэйгөөр бүх зургийг авч дуусах ёстой байлаа. Ийнхүү өмнө нь үргэлж Сесил Б. ДеМилл, Дэвид Лин нарын арга барилыг дууриах гэж оролддог байсан Спилберг маань уг кинон дээрээ цэвэр өөрийнхөө хэв маягаар ажилласан гэхэд хилсдэхгүй.
Спилберг Шиндлерийн бүртгэл-ийг хийхээсээ өмнө еврейчүүдийг үй олноор нь устгасан яргаллын (Holocaust) тухай аугаа бүтээлүүд болох Шоа (Shoah, 1985), Шөнө ба Манан (Night and Fog, 1955) зэрэг кинонуудыг хэд хэдэнтээ үзэж байв. Шиндлерийн бүртгэл киног Спилберг Польш, Герман хэл дээр хийхийг хүссэн хэдий ч үзэгчдийн анхаарлыг өөр зүйлээр саатааруулахыг хүсээгүй учир өнөөгийн Герман аялгатай англи хувилбар мэндлэх болжээ.

Британийн жүжигчин Рейф Файнс өөрийн гараар хорих лагерийнхаа 500 гаруй хүнийг буудаж алж байсан Плашовын хорих лагерийн нацист коммандант Амон Гөтийн дүрийг гарамгай бүтээсэн нь түүний нэр алдрыг өндөрт өргөснөөс гадна Оксарт нэр дэвшсэн байна.

Шиндлерийн бүртгэл киноны зураг авалтын үеэр Спилберг сэтгэл санааны хувьд тун хүнд дарамттай ажиллаж байсан бөгөөд 2 долоо хоног тутамд Робин Уильямсийг дуудаж авчран хүмүүсийг хөгжөөдөг байсан гэдэг. Спилберг “цуст мөнгө” хэмээн нэрийдэж энэ киноноос ямар нэг цалин авахыг хүсээгүй бөгөөд тус киног зардлаа нөхөж чадахгүй гэдэгт бүрэн итгэж байв. Гэсэн ч энэ кино нь 22 сая долларын төсөвтэй бүтээд нийт 321 сая долларын ашиг олсон нь түүнийг гайхшруулжээ.

Шиндлерийн бүртгэл кино зохиолыг анх Шиндлерийн хөлөг романы зохиолч Томас Киннели өөрөө бичих гэж оролдсон ч түүний нүсэр зохиол олон ангит кинонд илүү тохирмоор болсон байв. Уг кино зохиолыг Африкаас алсад (Out of Africa, 1985) киноны зохиолыг бичсэн Курт Луедтке барьж авсан хэдий ч гурван жил нухсаны эцэст бууж өгсөн гэдэг. Эцэст нь Бобби Фишерийн эрэлд киноны найруулагч, кино зохиолч Стивен Заиллян сая л нэг бүрэн хэмжээний кино зохиол болгож дөнгөсөн ажээ.

SCHINDLER’S LIST /ШИНДЛЕРИЙН БҮРТГЭЛ 1993/

Киноны эхлэл болон төгсгөлийн хэсгээс бусад бүх хэсгийг хар цагаан хальсан дээр зургийг авчээ. Гэхдээ нэгэн өвөрмөц хэсэг дээр улаан пальтотой охин тодрон гарч ирдэг ба тэрээр хүмүүс дунд явсаар эхний таарсан байр руу зугтан орж орон дор нуугдана. Хэсэг хугацааны дараа үхэгсдийг зөөх тэргэн дээр улаан пальтотой бяцхан охины цогцос харагдах...Энд дарж цааш уншина

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top