Алга болсон оюутнуудын цогцос олджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 06

Мексикийн Герреро мужийн Игуала хотод өнгөрөгч есдүгээр сарын 27-нд оюутнууд жагсаал гарч улмаар цагдаагийнхны хооронд мөргөлдөөн үүссэн юм. Уг жагсаалын дараа оюутнуудын сууж явсан автобус руу цагдаагийн ажилчид гал нээж автобусны жолооч болон хэд хэдэн оюутныг буудан хороосон байжээ.

 

Харин үлдсэн 44 оюутан сураггүй болж өдийг хүртэл цагдаагийн ажилчид болон ар гэрийн хүмүүс эрлийн ажлыг явуулсаар байсан юм.Тэгвэл Игуала хотын ойролцоох уурхайгаас олон тооны цогцос олдсон тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

 

Эдгээр нь сураггүй болсон оюутнуудын цогцос байх магадлалтай хэмээн үзэж байгаа аж. Үүний зэрэгцээ оюутнуудын автобус руу гал нээсэн хэргээр цагдаагийн 22 ажилтан татагдан шалгагдаж байгаа юм.Игуала хот нь Мексикийн нийслэл Мехико хотоос 200 километрийн зайд оршдог бөгөөд бямба гарагт нэрээ нууцалсан этгээдийн өгсөн мэдээллийн дагуу хохирогчдын цогцосыг олсон гэжээ. Одоогийн байдлаар уурхайгаас 15 цогцос гаргаад байгаа ба хэн болохыг нь тодорхойлох ажил явагдаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unen(75.84.214.1) 2014 оны 10 сарын 08

er ni l ene ispanishuud muuxai zerleg,, oorsdiigoo latin amerik geed l baidag

0  |  0
бүдүүн залуу(112.72.11.67) 2014 оны 10 сарын 07

угаасаа аль эртний ийм гарууд юм шиг байгаа юм . тэнд очиж тэрбумтан шиг амьдар гэсэн ч явахгүй юм шүү.

0  |  0
niyaz(202.179.20.216) 2014 оны 10 сарын 06

shuluuhan garuud yumaa

0  |  0
яяяяяяяя(202.179.22.2) 2014 оны 10 сарын 06

америк кинон дээр гэмт хэрэг хийсэн нөхдүүд мексикрүү зугтаж байгаа харагдадгийн. ингэж бодохоор жинхэнэ гэмт хэрэгтнүүдийн дураараа дургидаг газар тэр бишүү

0  |  0
Hen ch bish(203.91.117.4) 2014 оны 10 сарын 06

Ter zuv. Hen hungui uuniig huleen zuvshuuruh heregtei

0  |  0
xulgana(103.229.123.29) 2014 оны 10 сарын 06

Ymar aimaar ymbe

0  |  0
Top