Өнөөдөр өрнөх үйл явдлын товч

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 13

09:00 цагт БОНХЯ-ны Говь танхимд UN-REDD хөтөлбөр, ХХААБ-ын Монгол дахь Төлөөлөгчийн Газраас хамтран зохион байгуулж буй “Хөдөө аж ахуй, ой, бусад газар ашиглалт/газар ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлт, ойн (AFOLU/LULUCF) салбарын хүлэмжийн хийн тооллого” сэдэвт семинар болно.

09:00 цагт Цэнгэг ус байгалийн нөөцийн газарт /ХААС-ийн эсрэг талд/ Сав газрын зөвлөл байгуулагдаж байгаатай холбогдуулан хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 99130782

10:00 цагт "Монгол судлалыг дэмжих сан"-ийн оролцоотойгоор ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс зохион байгуулж буй "Монгол нэр томъёо судлал-90" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал ШУА-ийн Нэгдсэн 1 дүгээр байрны 410 тоот хурлын танхимд болно. Утас: 99045949

11:00 цагт Үндэсний Статистикийн Хорооны байранд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 9 сарын байдлын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно. Утас: 261502, 99155044

11:10 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд "Уурхайн ажилчдыг барьцаалсан гэх" иргэний хөдөлгөөн болон иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

14:00 цагт хоёр жил үзэгч олноо хүлээлгэсэн СОДУРА уран сайхны киноны хэвлэлийн бага хурал UBS телевиз дээр болно. Киноны уран бүтээлчид болон жүжигчид маань энэхүү үйл ажиллагаанд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно..

18:00 цагт зураач, уран бүтээлч Ц.Солонго "Сэтгэл шувуу"  үзэсгэлэнгийн нээлт "Blue Мoon" арт галлерейд болно.

 

Эх сурвалж: mnb.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top