Нэг нь барьцаалагдаж нөгөө нь амиа алдах шахсан уул уурхайн асуудлын мөрөөр

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 13

 

            “Жи Энд Юу гоулд” ХХК Баянхонгор аймгийн “Гурван булаг” сумын төвөөс 1,5 км зайтай Өвөрхөшөөтөд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг 2007 онд авч, 2011 оноос Өвөр хөшөөтийн аманд үйл ажиллагаа эхэлсэн нь асуудал дагуулж хэвлэлээр хэл ам болоход хүргэсэн юм.

Тодруулбал, “Гурван булаг” сумын иргэд тус компанийн үйл ажиллагааг эрс эсэргүүцэж уурхайн ажиллагааг зогсоохоор тэмцсээр өдийг хүрчээ. Гурванбулагчууд яагаад тус компаний үйл ажиллагааг эсэргүүцэх  болсон шалтгаанаа өнөөдөр хэвлэлийн хурал зарлан мэдэгдлээ. Сумын ард иргэдтэй “Дэлхийн Монгол-ногоон нэгдэл” ТББ, “Босоо хөх монгол” ТББ-ууд нэгдээд байгаа аж.

Хэвлэлээр гарч байгаа шиг “Жи Энд юу гоулд ХХК”-ны уурхай хариуцсан эрхлэгч Алтанхүүг барьцаалсан гэх мэдээлэл ор үндэсгүй гүтгэлэг гэдгийг онцлон мэдэгдлээ. Тэдний хэлж буйгаар бол “Жи энд юу гоулд” ххк ард иргэд болоод гишүүдийг нь удаа дараа гүтгэн доромжилж, мөн айлган сүрдүүлсэн. Шаардлага тавьсан хүмүүсийг том оврийн машинаар хөөж хаданд шахсан гэдгийг  хэлж байсан юм. Тэд энэ мэдээллийг удахгүй баримттай нь дэлгэнэ гэсэн юм.

Дээрх нутгийн иргэдтэй зөрчилдөөд байгаа гадаад нэртэй компанийн хувьд доорх асуудлуудаа одоог хүртэл засаж залруулаагүй байгаа аж.

 “Жи энд юу гоулд” ХХК нь

-Ихрийн аманд ухаад орхисон бусад компаниудын талбайд нөхөн сэргээлт хийнэ гэж ам гарчихаад нөхөн сэргээлт хийгээгүй

- Өвөр хөшөөтийн ам нь мөнх цэвдэгтэй, дэлхийн цэвэр усны хагалбар, нөөц болсон газар учраас иргэдийн ундны ус бохирдож байгаа

-Уурхайн үйл ажиллагаанаас болж Шар усан гол бохирдон иргэд сумаас 10 км зайд урсах Хар усан голоос ундны усаа зөөж байгаа, дийлэнх иргэд усны гачигдалтай байгаа

- Тус газрыг сум болоод аймгийн тусгай хэрэгцээнд авсан

-Нутгийн иргэдийн санал хүсэлтийг аваагүй

-Мал, нохой шувуу гэнэт олноор үхэх болсон гэх шалтгаанаар Гурван булаг сумын иргэд тус компаны үйл ажиллагааг эсэргүүцэн тэмцлийнхээ эцсийн шат уруу орно гэлээ.

Тус хурал дээр  “Жи энд юу гоулд” ХХК-ний уулын инженер Г.Батгэрэл Гурван булаг сумын иргэдийн өгсөн мэдээллийг эсэргүүцэн нэг талыг барьсан худал мэдээлэл,гүтгэлэг явуулж байна" удахгүй “Жи энд юу гоулд” ХХК сэтгүүлчдэд мэдэгдэл хийнэ. Ямар ч хууль зөрчсөн асуудал байхгүй гэсэн мэдээллийг бидэнд өглөө.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
batuul(202.70.46.204) 2014 оны 10 сарын 15

Bi ta nart heldg bizde bugdiig irged medne gj odoo nad xxk haa huuj yavuul yamar kaiftai bnaa.haagad huuguud bai nuhuduu :)

0  |  0
ene odoo yu ve(202.179.22.138) 2014 оны 10 сарын 13

hvn rkitleed mongo awaad surcan garuud l bndoo. avtosamosvalaas land200 hamer 2 udaan baiwal l gej. teged ene zurgann nogoo alulalah ged bga amshiniihaa urd zogsoj bgad zurag nteree svrteegeer awuulcan bhii. hvmvvsiig teneg gej bodood bgan bhdaa

0  |  0
ene odoo yu ve(202.179.22.138) 2014 оны 10 сарын 13

hvn rkitleed mongo awaad surcan garuud l bndoo. avtosamosvalaas land200 hamer 2 udaan baiwal l gej. teged ene zurgann nogoo alulalah ged bga amshiniihaa urd zogsoj bgad zurag nteree svrteegeer awuulcan bhii. hvmvvsiig teneg gej bodood bgan bhdaa

0  |  0
Top