Сэтгүүлчийг цагаатгалаа

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 14

“Өдрийн шуудан” сонины сэтгүүлч Ц.Эрдэнэцэцэгт холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дугаар зүйлийн 24.1.1-т зааснаар буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгажээ.

 

Сэтгүүлч Ц.Эрдэнэцэцэг нь “Өдрийн шуудан” сонины 2012 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн №299/866/ дугаарт “Дугаарын бизнес цадиггүйгээр барахгүй илүү нарийн илүү цадиггүй болж хөгжиж байна” гэсэн нийтлэлдээ Ж-ын талаарх баримтыг шалгаж нягтлалгүйгээр нийтэлж, илт худал, гүжирдлэгийг олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан гэмт хэрэгт холбогдоод байсан юм. Түүнд анхан болон давж заалдах шатны шүүхээс 7.1 сая төгрөгийн торгууль оногдуулаад байсныг Дээд шүүх ийн хэрэгсэхгүй болголоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top