Арилжааны банкуудын шүүх хурал 15-нд болно

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 14

 

Иргэдийн гомдлын дагуу ШӨХТГ-ын дарга О.Магнай 13 арилжааны банкинд 30 хоногийн хугацаатай шаардлага өгч байсан.Банкууд өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж иргэдийг зээл авахад 0,25-1 хувийн шимтгэл авдаг. Мөн 1000-40000 төгрөгийн хураамж авдаг.

Тиймээс ийм төрлийн шимтгэл хураамж авахгүй байхыг  шаардсан албан бичиг хүргүүлсэн ч банкууд шүүхэд хандаад байгаа. Шүүх хурал энэ сарын 15-нд болохоор тов гарчээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top