Түлхүүр тааруулан 44-н айлаас хулгай хийсэн этгээдийг илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 14

Нийслэлийн зургаан дүүргийн 40 гаруй айлд түлхүүр тааруулан хулгай хийсэн хэрэг гарчээ. Сүүлийн хоёр сар гэрт нь түлхүүр тааруулан орж, хулгай хийсэн гэх дуудлага цагдаагийн байгууллагад нилээд ирэх болсон. Уг хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан хоёр сарын турш шалгасны эцэст  Баянзүрх дүүргийн харъяат, 32 настай Н гэх залуу ганцаараа үйлддэг болохыг тогтоожээ. Гэмт хэрэгтэн хүмүүсийг ажилдаа явсан хойгуур буюу  09-17-н цагийн хооронд айлын эд зүйлсийг ямар ч багаж хэрэглэлгүй түлхүүр тааруулан хулгайлдаг байсан байна. Тиймээс иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй, хянамгай  байхыг Нийслэлийн цагдаагийн газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.21.118.98) 2025 оны 03 сарын 13

хүний ариун хөдөлмөр хүч сэтгэл шингэсэн эд хөрөнгийг ийм аргаар хулгайлан авах нь үнэхээр гутамшиг ямар муухай хүн вэ,

1  |  0
zulaa(115.143.159.43) 2025 оны 03 сарын 13

hulgaich nariig bvten ner hayg zuragtai n seremjlvvlj medeelj baival yasan yum ve hvnii gert ooriin ger shig orj hols,hvcheeree olson ed horongiin hulgaillsan yum chin zurag horgiin delg

1  |  0
degi(150.129.142.211) 2025 оны 03 сарын 13

Irgeded seremjluuleg bolgoj hulgaichiin zurgiig olon niited uzuuleh heregtei

1  |  0
зочин(202.179.20.220) 2025 оны 03 сарын 13

Хулгайчдыг бүтэн нэрээр нь бүр хаяг байршилтай нь бичиж олонд таниулж баймаар юм. Энэ муу хулгайчдын юуг нь хайрлаж иргэн П гэх мэтээр бичдэг байнаа .Малын хулгай.карманий хулгайч нарын хурууг мэдээгүй болгодог тариа хийх хэрэгтэй шүү дээ

1  |  0
Top