Гэр хорооллын айл өрхөд хийн түлшний хэрэглээг нэвтрүүлнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 14

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо шингэрүүлсэн хийн хангамжийг нэмэгдүүлэх, нөөцлөх хадгалах агуулахыг өргөтгөх болон гэр хорооллын айл өрхөд хийн түлшний хэрэглээг нэвтрүүлэх ажлын талаар хэлэлцжээ.

Эхний ээлжинд утааны голомтын бүс дэхь Баянхошууны эцсээс Долоон буудал хүртэлх хэсэг буюу Сонгинохайрхан, Баянгол,Чингэлтэй дүүргийн 5000 орчим айл өрхөд арваннэгдүгээр сарын 01-нээс хийн плитканы иж бүрдэл нийлүүлж эхлэхээр төлөвлөсөн байна. Иргэдэд үнийн дүнгийн 70 хувийг хөнгөлж 200 мянган төгрөгний өртөгтэй плитканы иж бүрдлийг 60 мянган төгрөгөөр нийлүүлэхээр болжээ. Үүнд баллонтой хий, аюулгүйн хамгаалалтын хэрэгсэлүүд багтана.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н.Ганболд(150.129.140.173) 2014 оны 10 сарын 15

Хийн түлш дамжуулах шугмын байгууламж байгүй болохоор мэдээж баллонтой,хийн плитка хэрэглэх биз. Хийн плитка нь зөвхөн хоол хийхэд ашиглагдахаас бус гэрийн халаалтад хэрхэн ашиглах вэ гэдгийг цогцоор нь шийдэх арга хэмжээ авах асуудал гарна. Нөгөө талаар баллонтой хийг гэр хорооллынхон хаана агуулах, үнэ нь ямар байх, нэг ширхэг баллонтой хийг хэд хоногт хэрэглэх, гэр хорооллынхонд хаанаас хэрхэн хүргэх гээд дагалдан шийдвэрлэгдэх олон асуудлыг иж бүрнээр авч үзэх шаардлагатайг анхаарах нь хэрэгтэй болов уу?

0  |  0
Top