Бөөрний даралт гэж юу вэ?

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 15

Бөөр бол хүний амин чухал хос эрхтэн юм. Биеийн жингийн 0.3 хувьтай тэнцэх ба 1 минутанд 1.2 литр цусыг шүүдэг. Өөрөөр хэлбэл бодисын солилцооны явц дахь бүх хортой бодисууд шээсээр дамжиж гардаг ба хэрэгтэй зүйлүүд нь цусандаа орж байдаг
Бөөр өвчлөх шалтгаан
Сүүлийн үед бөөрний үрэвсэлт өвчний тархах хувь ихсэх хандлагатай байна. Энэ нь дараах шалтгаантай:
1. Цаг агаарын эрс тэс уур амьсгал
2. Хүмүүсийн эрүүл ахуйн дадал заншил
3. Хоол, хүнсний эрүүл байдал зэргээс болдог байна.
Чанар муудсан, баталгаагүй хүнсний зүйл хэрэглэснээс эдгээр өвчин ихсэх хандлагатай. Ялангуяа 35-45 хүмүүст бөөрний архаг үрэвсэл илүү өндөр илэрч байна. Мөн эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 3 дахин илүүтэйгээр бөөрний архаг үрэвслээр өвчилж байна.

Бөөрний өвчин яаж илэрдэг вэ?
– Зовиур шаналгаа буюу нуруу бөөрөөр хөших
– Бөөр өвдөх, хурц үрэвслийн үед халуурах
– Шээсэнд өөрчлөлт орох. Үнэртэй болон бага гарах гэх мэт
– Мөн шээсний шинжилгээгээр өөрчлөлтүүд нь тодорхой гардаг

Бөөрний үрэвсэл

Ямар нэг хэмжээгээр бөөрөнд халдвар ордог. Цусаар дамжин орж болох ба ойролцоох эд эрхтэнээс халдвар хаягдаж болно. Өгсөх замаар буюу ялангуяа эмэгтэй хүмүүст эрүүл ахуйн дадал заншилтай холбоотой, тухайлбал цистит, савны архаг үрэвсэл гэх мэтээс болж бөөр үрэвсэх нь бий.

Бөөрний даралт
Бөөр өөрөө артерийн даралтыг зохицуулж байдаг эрхтэн юм. Даралт ямар нэг хэмжээгээр тогтвортой байгаа нөхцөлд бөөр эрүүл байх боломжтой. Артерийн даралтны хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас бөөрний даралт ихэсдэг. Үүнээс гадна бөөрний даралт ихсэх олон шалтгаан бий.
Тухайлбал, –
Бөөрний үрэвсэл нь түүний судсыг гэмтээвэл даралт ихэснэ –
Бөөрний өөрийнх нь судас нарийсах тохиолдол бас бий Нэгэнт бөөрний даралттай гэж оношлогдсон бол заавал эмчлүүлэх хэрэгтэй.
Даралтыг аль болох хэвийн түвшинд тогтоон барих нь чухал. Бөөрний өндөр даралттай олон жил явбал тархи, бөөрний сулас хатуурна, зүрх томорч бүх биенд өөрчлөлт орсноор эцэст нь зүрх эсвэл бөөрний дутагдалд орох, тархины цусан хангамжийн алдагдалд орж цус харвах зэрэг хүндрэл гардаг. Мөн бөөрний аливаа өвчний үед нүд, зовхи хавагнана. Хүний хөвсгөр холбогч эд их байрладаг газар хаван хуримтлагддаг. Нүүр ам, хөл хавагнаад байвал эмчид үзүүлж шинжилгээ өгөх хэрэгтэй.

Бөөрний дутагдал

Хурц болон архаг дутагдал гэсэн 2 янзын хэлбэрээр бөөрний дутагдал илэрнэ. Хурц дутагдал нь гэнэтийн хордлогод орох, ослын улмаас бөөрөө гэмтээх, цус алдах гэх мэт гэнэтийн тохиолдолд илэрнэ. Архаг дутагдал гэдэг нь бөөрний олон төрлийн үед гардаг өвчний хүндрэл юм. Бөөрний түүдгэнцрийн архаг үрэвсэл, чихрийн шижин зэрэг өвчний үед олон дахин сэдрэх, эсвэл дутуу эмчлүүлж явсаар бөөр хатангиршин үйл ажиллагаа нь адагдан, бөөрний шүүх болон хоргүйжүүлэх чадвар нь алдагдсанаас дутагдалд ордог. Бөөр элэг бол хүний биеийн лаборатори юм. Шүүх ажиллагаа алдагдсанаар шээс снь цусандаа нэвтэрч, архаг хордлогод орсноор бөөрний дутагдалд ордог.

Хөдөлгөөн ихэдсэний улмаас бөөр  өвдөх үү?

Физиологийн тодорхой ачааллын улмаас буюу тухайлбал, тамирчдын хувьд хөдөлгөөн хэт ихэдсэнээс шээсний өнгө хувирах, бага зэрэг цустай гарах гэх мэт үзэгдлүүд байдаг. Үүнээс гадна байнгын зогсоо ажил хийснээс нэгж хугацаанд бөөрөөр эргэлдэх цусны хэмжээ багасч, бөөрөнд ямар нэг хэмжээгээр нөлөөлөл үзүүлдэг. Өндөр өсгийтэй гутал байнга өмсдөг бол бөөр сунах аюултай. Бөөр өөрөө хэвлийн гадна талын хананд байрладаг хэвлийн булчингийн хонхорт тогтсон, гадна талаараа өөхлөг, хөдөлгөөнтэй эрхтэн шүү дээ. Үсэрч харайхад ямар нэг хэмжээгээр дээш доош болдог эрхтэн юм. Жирэмсэн үед умайг дээш нь өргөх гэх мэт нөлөө байдаг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR COLLINS(197.210.29.48) 2016 оны 11 сарын 20

Та эрүүл мэндийн зардал, эсхүл төлөх өр буюу санхүүгийн задарсны байдалд бэлэн мөнгө босгох хэрэгтэй юу? Түр хүлээнэ үү! Уг тохируулгыг өөрийн бөөр зарж авч үзье. Хэрэв та өөрийн бөөр худалдах хүсэлтэй бол бидэнд immediately.A бөөрний $ 908,000.00US доллар нь хамгийн их хэмжээгээр худалдан авч байна today.Message. Үндэсний суурь одоогоор эрүүл бөөр худалдан авч байна. Миний нэр доктор Коллинз нь, бөөр Үндэсний эмнэлэгт Бөөрний эмч байна. Манай эмнэлэг Бөөрний мэс заслын мэргэшсэн бөгөөд бид ч бас нэг нь харгалзах хандивлагч амьдарч байгаа нь худалдан авах, бөөр шилжүүлэн шийдвэрлэх. Та худалдах, худалдан авах сонирхолтой байгаа бол бид Энэтхэг, Канад, Их Британи, Турк, АНУ, Малайз, Өмнөд Африк гэх мэт байрласан байдаг бөөрний-ын И-мэйл-ээр бидэнтэй холбогдоорой байхгүй бол уу: doctorcollins3@gmail.com, эсвэл түүнд 2348108439977 whatsupGeniune Хандивлагчид хэрэгтэйТаны хариу хүлээж байна ....Шилдэг Regards ....Доктор Коллинз

0  |  0
Top